Варшав усанд живэхэд тулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Варшав усанд живэхэд тулжээ

Польшийн нийслэл орж байгаа хүчтэй бороо дахиад л үер дагуулж байна. Висла мөрний усны төвшин 8-ны шөнө 7,46 метрт хүрсэн нь “түгшүүрийн төвшингөөс” 0,96 см-ээр их байна. Цаг уурын ба Усны аж ахуйн мэдээгээр ойрын хэдэн цагийн дотор усны төвшингийн оргил давалгаа ирж, хэмжээ нь 7,7 метр хүртэл нэмэгдэх гэнэ.
Хотын галын албаны төлөөлөгч мэдээлснээр Висла мөрний эрэгт шуудайтай элсээр бэхэлсэн хамгаалалтын даланг нэг км-ын өргөнөөр ус даван орж ирээд байгаа ажээ. Хамгаалтын ажилд бүгд дайчлагдсан байна. Харин одоохондоо иргэдийг нүүлгэх шийдвэр гараагүй байгаа ажээ. Үерийн улмаас нийслэлийн гол зам Медзешиньский Вал хаагдаад байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж