
Хотын галын албаны төлөөлөгч мэдээлснээр Висла мөрний эрэгт шуудайтай элсээр бэхэлсэн хамгаалалтын даланг нэг км-ын өргөнөөр ус даван орж ирээд байгаа ажээ. Хамгаалтын ажилд бүгд дайчлагдсан байна. Харин одоохондоо иргэдийг нүүлгэх шийдвэр гараагүй байгаа ажээ. Үерийн улмаас нийслэлийн гол зам Медзешиньский Вал хаагдаад байна.