“Зүрхний хайлан” тоглолтонд саатаарай

Хуучирсан мэдээ: 2013.08.10-нд нийтлэгдсэн

“Зүрхний хайлан” тоглолтонд саатаарай

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч В.Нэргүй санаачлан МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэлтэй хамтран Энэтхэг улсад зүрхний эмчилгээ хийлгэх гэж байгаа Г.Нямдаваа хүүд зориулсан “Зүрхний хайлан” нэртэй хандивын тоглолт өнөөдөр болно.

UB palace-ийн их танхимд 19:00 цагаас болох тус тоглолтод рок попын болон нийтийн дууны нэрт дуучид болон яруу найрагчид оролцох ажээ. “Зүрхний хайлан” тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд Г.Нямдаваагийн эмчилгээний зардал 18 сая төгрөг хэрэгтэй аж. Та бүхэн өөрсдийн сонсох дуртай дуучид, яруу найрагчидтай нэгэн оройг хамт өнгөрүүлж, нэгэн хүүд амьдрал хайрлахыг хүсвэл тус тоглолтыг зориорой. Мөн дэлгэрнгүй мэдээллийг 89119809, 89119808 дугаарын утсаар авч болох юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж