Жоли дахин ихэр хүүхэд тээх үү?

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Жоли дахин ихэр хүүхэд тээх үү?

Саяхан хоёр хөхөө авахуулах мэс засалд орсон жүжигчин Анжелина Жоли дахин ихэр хүүхэд тээж буй гэх мэдээлэл цацагджээ. Америкийн “OK!” сэтгүүлд мэдээлснээр Анжелина Жоли, Брэд Питт  нар дахин ихэр хүүхэд өлгийдөн авахаар бэлтгэж буй тухай мэдээлсэн байна.

Түүнчлэн тус сэтгүүлд жүжигчин Брэд Питт ихрүүдээ харж, асруулах хүнийг хэдийнэ хайж эхэлсэн тухай ч бичсэн аж. Харин бусад сэтгүүлүүд үүнийг ээлжит дуулиан мэтээр тайлбарлаж байгаа юм байна. Жолиг дахин ихэр хүүхэд тээж буй мэдээлэл “OK!” сэтгүүлээс гадна “Women.ru” сайтад цацагдсан аж.

Үүнээс өмнө Анжелина Жоли дахин ихэр хүүхэдтэй болохыг, мөн байгалийн жамаар жирэмслэхийг хүсч байгаа тухай ярьж байсан удаатай юм. Холливудын хүчирхэг хосуудын нэг Анжелина Жоли, Брэд Питт нар 2006 онд охин Шило, 2008 онд Нокс, Вивиен гэх ихрүүдээ өлгийдөн авснаас гадна гурван өргөмөл хүүхдийн эцэг, эх болоод байгаа билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж