Өөрөөрөө төрсөн эхчүүдийн
хувьд төрсний дараа анхаарах зүйлс :
• Төрсний дараах цэвэршилт
буюу шавхарга гарах, сав цэвэрлэгдэх үйл явц 45 хоног үргэлжилнэ. Харин энэ үед
таны сарын тэмдгээс хамаагүй ихээр цус алдаж байвал та заавал эмчид хандах
хэрэгтэй.
• Төрсөн эхийн хувьд амрах
нь хамгийн чухал зүйл. Хамгийн багадаа төрсөн эх 7-10 хоног сайн амрах ёстой.
• Төрөх явцад оёдол тавьсан
бол 00-ийн ариун цэврийг сайн сахих хэрэгтэй.
• Эхний өдрүүдэд суухад
оёдолтой эхчүүдэд маш хүнд байдаг учир хэтэрхий өөрийгөө албадахгүй байх,
шаардлагатай бол өвчин намдаах лаа хэрэглэх.
• Төрсний дараа шингэн зүйл
сайн ууж, уураг, С витаминээр баялаг хоол хүнс хэрэглэвэл амархан тэнхэрнэ.
•Төрсний дараа фолийн хүчил
болон жирэмсэн байхдаа ууж байсан витамины комплексийг үргэлжлүүлэн уувал сайн.
•Хөхүүлэх үед эх өөрөө маш
их хөлөрдөг. Иймээс салхи авахгүй, дулаахан байж, гам алдахгүй байх нь чухал.
•Хэрвээ 38 хэмээс дээш
халуурвал та заавал эмчид хандах хэрэгтэй.
•Хүүхдээ анхнаасаа зөв
амлуулж, зөв хөхүүлэх нь маш чухал. Үгүй бол хөхний толгой хагарч, удаан
хугацаагаар зовиурлах болно. Хэрвээ хөхний толгой хагарсан эсвэл хорссон бол
тос түрхэж үтэр түргэн эдгээх арга хэмжээг авах хэрэгтэй.
•Дөнгөж төрсөн нярай хүүхэд
эхний 3-4 хоногт чинэрч, зангирсан хөхийг суллах чадваргүй байдаг. Иймээс
хүүхэд хөхсөний дараа үлдсэн сүүг заавал сааж хөхөө суллах хэрэгтэй. Үгүй бол
хөхөнд уураг зангирч, даамжирвал өвчин орж, халууран мэс ажилбар хийлгэх
хүртлээ хүндэрдэг.
•Төрсөн эх гам алдалгүй
шүршүүрт хүссэн үедээ орж болох ч, ваннтай усанд эхний 40 хоног орж, хэвтэж
яасан ч болохгүй.
•Жирийн төрсөн эхчүүд
төрснөөс 7 хоногийн дараа гэдэсний болон өгзөгний булчин чангалах дасгалуудыг
хийж эхэлж болно.
•Жирэмсний туршид бүх бие,
үе мөч суларсан байдаг учраас аль болох огцом хөдөлгөөн хийхгүй, удаан
хугацаагаар хөл дээрээ зогсохгүй, сууж байхдаа өөрт эвтэйхэн байрлалыг сонгохыг
хичээх хэрэгтэй.
•Төрсний дараа 15 дахь
хоногт, 40 дэх хоногт эмчид давтан үзүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: http://www.eejbolloo.mn/