Кети гэгч охин энгийн хийцтэй пүүзийг өөрийн нэхсэн янз бүрийн загвар бүхий гадраар бүрж, өвөрмөц пүүз урлажээ.
Тэрбээр өөрийн хуучин пүүзээ шинэ болгох гэж анхлан хийсэн ч түүний пүүзийг маш олон хүн сонирхож, хийлгэхийг хүссэн учраас тэрээр олноор нь хийж эхэлсэн байна.
Одоо түүний бяцхан бизнес чамгүй өргөжөөд байгаа ба өөрийн урласан пүүзнүүдээ албан ёсоор худалдаанд гаргаж эхэлжээ.
Үнийн хувьд 130 ам.доллар аж.
Г.БИЛЭГ