
Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ жилийн улсын баяр наадмыг зохион байгуулахад 642.3 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргасан байна. Мөн Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант чиглэлийн авто замаас Хүй долоон худаг дахь хурдан морины барианы газрын үзэгчдийн “Г” зогсоол хүртэлх 3.6 км авто зам барихад шаардлагатай нэг тэрбум нэг зуун сая төгрөгийг улсын авто замын сангаас санхүүжүүлэхээр болжээ. Ингэхдээ уг замыг ирэх долдугаар сарын 5-ны дотор ашиглалтад оруулахыг холбогдох яамдын сайд нарт даалгасан юм байна.
Г.Дарь