МАН-ынхан Эдийн засгийн хүнд нөхцөл үүссэн энэ цаг үед УИХ-ын ээлжит бус чуулганы зарлан хуралдуулж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, төсвийн хуульд тодотгол хийж ажиллахыг Засгийн газраас шаардсан байна.
Түүнчлэн, нэн яаралтай улсын экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, экспортын төмөр замын дэд бүтцийг яаралтай байгуулах, Монголын экспортын транзит тээврийн нөхцөл, баталгаат борлуулалтын таатай нөхцлийг бий болгох ажлыг хугацаа алдалгүй хийх нь зүйтэй гэж Бага хурлаар үзсэн байна. Мөн хураах, хаах, боох, хязгаарлах, хорих, цагдах гэсэн эдийн засгийн бодлогоо өөрчилж, хувийн хэвшлийн дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчинг бий болгох, бизнесийн таатай орчинг бүрэлдүүлэх бодитой арга хэмжээ авах, төрийн зохицуулалтыг оновчтой болгон, улс төржсөн, гадуурхсан, ялгаварласан төрийн дарамтыг болих,улс орны хөгжлийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллах, эдийн засгийн өсөлтийн бодлогыг боловсруулж ажиллах, инфляцийг бууруулжүнийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээг тууштай авах, нийгмийн эмзэг бүлгийниргэдийн амьжиргааг хамгаалах арга хэмжээ яаралтай авах, санхүү эдийн засгийн хямралыг нэн даруй зогсоох төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг Засгийн газраас шаардаж байгаа гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар онцлов.
МАН ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийлээ. МАН-ын Бага хуралд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг судалсан дүнг танилцуулсан бөгөөд түүний үр дүнг хэлэлцсэн талаараа тэрээр мэдээлэл өгөв.
Ш.ЧИМЭГ