Бид
үнэрлэх мэдрэмжийнхээ ачаар шөнийн цагт ой тогтоолтоо сайжруулж болно.
Хүний
ой тогтоолтонд нойр асар их үүрэг гүйцэтгэдэг ажээ. Үнэн хэрэгтээ бид нойрондоо
аливаа мэдээллээ ухамсаргүйгээр дахин идэвхижүүлж байдаг мөнөөх дүр зураг
бидний ой санамжинд хадгалагдан үлдэхийн үндэс болдог байна. Любек болон
Хамбург хотын мэдрэлийн эмч нар үүнийг судлан анхны нотолгоогоороо хүн гүн
нойрондоо тухайн мэдээлэл, үйл явдалтай холбоо бүхий үнэрийг авангуутаа сэргээн
санаж улмаар түүнийг ой санамжиндаа гүн хадгалж үлддэгийг баталж чаджээ. Үүний
тулд эрэгтэй эмэгтэй 18 хүнийг хамруулсан нэгэн туршилтыг явуулжээ. Ингэхдээ
мэдээллийн технологийн тусламжтайгаар хүний ой тогтоолтыг сорьдог хамгийн өргөн
дэлгэрсэн тоглоомыг ашигласан байна. Энэ нь компьютерийн дэлгэцэнд гарч буй хос
дүрсийн байрлалыг тогтоох даалгавар өгсөн байна. Яг энэ үед сарнай цэцгийн
үнэрийг танхимд сэнгэнүүлжээ. Ингээд шөнө болж хүний тархи гүн нойрсдог тэр л
үеэр мөнөөх сарнай цэцгийн үнэрийг дахин үнэртүүлсэн байна. Ингээд сарнай
цэцгийн үнэрээр дахин шөнийн цагт дахин ой тогтоолтыг нь шалгахад өдөр нь
нүдээр харж тогтоон авсан хос зургийн байрлалыг хүмүүс шөнө нь тун сайн санаж
байсан байна: цэцгийн үнэртүүлэгчгүй шөнийн туршилтанд хос зургийн байрлалыг
86% нь зөв тогтоосон байсан бол үнэртүүлэгчийг идэвхижүүлснээр энэ үзүүлэлт 97%
болж өсчээ. Ийнхүү үнэрлэх мэдрэмжийг эрчимжүүлэх явдал нь зөвхөн тухайн үйлийг
анх удаа гүйцэтгэж байхад үнэртсэн үнэрийн тусламжтайгаар гагцхүү гүн нойрны
үеэр илүү үр дүнтэй хэрэгждэг нь бусад судалгаагаар нотлогджээ.
Дээрх
үзэгдэл ялангуяа ухамсартайгаар аливаа үг хэлэх гэх мэт хүний хэл ярианы тогтоолтоор
илүү тод илэрдэг бөгөөд энэ үед гиппокамп буюу бидний тархины зан авирын
хөгжлийн хэсэг голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Тэгвэл аливаа үйлдлийн ой
тогтоолт нь машин жолоодох дугуй унах гэх мэт нарийн төвөгтэй үйлдлүүдийг
сэргээн санадаг байна. Гэвч үнэрлэх мэдрэхүйг өдөөснөөр гиппокампыг дангаар нь
оношлоход хэцүү хэдий ч дээрх судалгааны багийнхан IMR хэмээх дүрс оношлогооны
соронзон долгионы аппаратны тусламжтайгаар хүн гүн нойрондоо үнэрлэх мэдрэмжийг
нь өдөөхөд гиппокамп эрчимтэй идэвхиждэгийг олж илрүүлжээ.
Орчуулсан
Ч.Оюунтогос
Эх
сурвалж: BE Allemagne 326 дугаар (15/03/2007)