-Танай киноны зохиолыг хэн бичсэн юм бэ?
-“Милл кино” продакшны Мөнхбат зохиолыг нь бичсэн. Энэ кинонд эгэл жирийн амьдрал, бидний дэргэд байдаг амьдралын нэг өнгийг илүү тодруулж харуулахыг хичээсэн.
-Бодит амьдралаас сэдэвлэсэн зохиол гэж сонсч байсан?
-Ерөнхийдөө бодитоор харсан үзсэн, өөрсдийн туулсан зүйлсээс сэдэвлэж зохиолын үйл явдлыг гаргасан. Тэрнээс биш яг Доржоогийн ч юм уу, Батаагийн амьдралаас сэдэвлэсэн гэвэл арай өрөөсгөл ойлголт. Өнөөдрийн нийгэмд байгаа амьдралаас л сэдэвлэсэн.
-Жүжигчдээ яаж сонгосон бэ. Гол дүрд ямар жүжигчид тоглох бол?
-Аливаа бүтээл үргэлж харилцааны шинж чанарыг агуулсан байдаг. Нилээн олон хүнд санал тавьсны үндсэн дээр, бас шалгуур харж байж жүжигчин Ишчү буюу С.Батзоригийг сонгож тоглуулахаар болсон. Мөн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, реппер Gee буюу Мөнх-Эрдэнэ нар тоглоно. Манай кинонд эрчүүдийн сайхан нөхөрлөлийн тухай өгүүлдэг. Гэр хороололд хамт өсч, бор амьдрал дунд амьдарч байгаа сайхан нөхөрлөлтэй найзуудын тухай харуулна гэхүү дээ.
-Реппер Gee хип хоп урлаг талаасаа бол сайн уран бүтээлч. Харин жүжигчний хувьд ямар гэж дүгнэх вэ. Түүний өмнө тоглосон кинонууд байдаг л даа. Тэндээс та дүгнэлт хийж байсан уу?
-Реппер Gee энэ кинонд тоглуулахаар анхнаасаа товлосон байсан. Тийм болохоор манай зохиолч Мөнхбат түүнд зориулсан дүр бичсэн байсан юм. Gee маш сайн жүжигчин. Түүнтэй ажиллахад ерөөсөө хүндрэлтэй байдаггүй.
-Маш олон кино дэлгэцэнд гарч байна. Тэдний зарим нь амжилт олдог. Зарим нь санасан хэмжээнд хүрдэггүй. Нууц биш бол уран бүтээлийн зардал хичнээн төгрөг болсон бол?
-Одоогоор бол зардлыг тооцоход эрт байна. Одоо болтол киноны зураг авалтын ажил үргэлжилж байна. Дуусаагүй учраас зардал тодорхойгүй байгаа.
-“Микроны босс” кино хэзээ үзэгчдэд хүрэх вэ?
-Ямар ч байсан гурван кино театрт гаргахаар төлөвлөж байгаа. Харин нээлтийн хугацаа хараахан тодорхойгүй байна. Ерөнхийдөө энэ сардаа багтаах төлөвлөгөөтэй.