Монголын уул уурхайн өдөрлөг Лондонд болно

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Монголын уул уурхайн өдөрлөг Лондонд болно

Зургадугаар сарын 28-ны өдөр Лондон хотноо Монголын уул уурхайн компаниуд болон гадаадын хөрөнгө оруулагч нарт зориулан “Монголын уул уурхайн өдөрлөг” зохион байгуулахаар болоод байна. Өдөрлөгийг Лондонгийн хөрөнгийн биржээс зохион байгуулж буй бөгөөд Монголын уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт шаардлагатай төсөл хөтөлбөрөө гадаадын хөрөнгө оруулагч нарт танилцуулах сайхан боломжийг олгож байгаа юм. Мөн үеэр Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарах шаардлага, дүрэм журамтай танилцах, гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс тооцож буй эрсдэлүүд болон хөрөнгө оруулалт, санхүүжилт, аудит, үнэлгээ хийгдэх процесстэй танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. Монгол талын оролцогч нар өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох аж. Харин өөрсдийн виз, тээвэр, байр зэрэг зардлуудыг хариуцаж байгаа юм байна. 

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж