Авто тээврийн үндэсний төв нүүжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.09-нд нийтлэгдсэн

Авто тээврийн үндэсний төв нүүжээ

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь нийслэл, орон нутагт автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг гэдгийг бид мэднэ. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг “Хөсөг трэйд” ХХК-ийн байранд бүртгэдэг байхад иргэд үйлчлүүлэгчид төрийн үйлчилгээ хүнд сурталтай, хотын нэг захаас нөгөө зах руу явж байж бичиг баримтаа цуглуулдаг, цаг зав гарзадсан, үйлчилгээний цонх цөөхөн, заал жижигтэй, тав тухгүй газар үйлчилдэг гэх мэт маш их гомдол, шүүмжлэл гаргадаг байсан.

Тэгвэл энэ бүхнийг өөрчлөн тус хэлтэс нь нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах “Рояал плаза” ХХК-ийн байр буюу Циркийн өргөтгөлийн байранд шилжин ирж, бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, тохилог орчинд үзүүлэх болсонд иргэд сайшаалтай хандаж байна.

Учир нь байрлал өөрчлөгдсөнөөр үйлчилгээний танхим 1,5 дахин том болсноос гадна үйлчилгээний есөн цонх зэрэг ажиллаж, банк болон даатгалын байгууллагууд нэг дор байрлан, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэн, хүлээлгийн танхимд 6ш хяналтын  камер суурилуулж өгснөөр гарч болзошгүй аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд тав тухтай орчинд түргэн шуурхай үйлчлүүлэх олон давуу талууд бий болжээ. Мөн зориулалтын авто машины зогсоол дээр зохицуулагч ажиллуулж тээврийн хэрэгслүүдийг зохицуулан ажиллаж байгаа нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа юм.

Б.АНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж