До.Болд төрсөн өдрөөрөө үзэсгэлэнгээ дэлгэнэ | News.MN

До.Болд төрсөн өдрөөрөө үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

До.Болд төрсөн өдрөөрөө үзэсгэлэнгээ дэлгэнэ

До.Болд төрсөн өдрөөрөө үзэсгэлэнгээ дэлгэнэ
…Одтой тэнгэр орчиж, Олон улс хямралдаж, Орондоо унтах завгүй, Олзлолдон булаалдаж байна. Хөрст дэлхий хөрвөж, Хөвчин улс дайтаж, Хөнжилдөө унтах завгүй  Хөнөөлдөн тэмцэлдэж байна… Төрийн соёрхолт зураач До.Болд “Монголын нууц товчоо”-ны дээрх мөртөд зориулж энэхүү бүтээлээ туурвижээ. XIII зууны монгол түмний төр улсаа байгуулахын төлөөх тэмцэл, атаа жөтөө, хайр сэтгэл, амь хайргүй тэмцэлдэн буй дайчин эрсийн ид жавхаа, хурд хүчийг уг зурагт дүрслэн харуулжээ. Кубизмын урсгал чиглэл, өнгө хэлбэрийн зохицлыг зураач тун чадварлаг хослуулсан байна.
Тун удахгүй Төрийн шагналт, зураач До.Болд Уран зургийн галлерейд энэ сарын 15-нд  өөрийн бие даасан үзэсгэлэнгээ нээнэ. Тус үзэсгэлэнгээ Монголын нууц товчоогоор, өмнө нь дотоод, гадаадын зураачдын хийж байгаагүй томоохон хэмжээний есөн цуврал зургаар гаргах гэж байгаа ажээ. Эдгээр бүтээлийг туурвих анхны санаа 80-аад онд түүний бүтээсэн дээрх “Одтой тэнгэр орчиж…” бүтээлээс төрсөн ба энэхүү санаагаа олон жилийн турш боловсруулсан тэрээр Монголын нууц товчооны гол, цөм болсон есөн цуврал хэсгүүдийг сонгон авч дүрслэн харуулжээ. Мөн энэ үзэсгэлэнгийн нээлтийн өдөр зураач До.Болдын 58 насны ой тохиож байгаа ажээ. Тус үзэсгэлэнгийн нээлтэнд тухлан очиж бүтээлүүдийг нь саатан сонирхохыг урьж байна.

Г.ДАША

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-09 84.112.32.96

Yamar goyo zurag ve Bur almairchihlaa Hovorhon avyastai zuraach shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж