Энэ удаагийн “Сувдан Сондор-9” аялалын баг эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээллийн 30 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Дарьгангын хээр талын түүх соёл, байгаль экологийн асуудлуудыг судлан сурвалжлан ажиллаж байна.
“Сувдан Сондор” багийнхан аялалынхаа гурав дахь өдрөө нэг дор хамгийн олон хөшөө дурсгалыг хадгалсан Хөргийн хөндийд ажиллах үедээ шинээр нэг хүн чулуун хөрөг нээн илрүүлжээ. Бидэнд одоогоор мэдэгдэж буй баримтаар манай улсын нутгаас энэхүү монгол хэв шинжийн хүн чулуу 70 орчим бүртгэгдээд байгаагийн 51 олдвор нь Сүхбаатар аймгийн нутгаас нээж илрүүлсэн байдаг.
Ийнхүү Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөнүүдийн нэг дор цогцолбор байдлаар оршин байдаг Дарьгангын хөргийн хөндийн чулуун цогцолбор бас нэг хүн чулуугаар нэмэгдсэн байна.