Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилга дээрээс зуурмаг шахагч унаж 12 настай охин амиа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Уг хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болж буруутай этгээдүүдэд ял оноогоод байсан юм.
Анхан шатны шүүхийн эл шийдвэрийг талийгаач охины эцэг эх үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өнөөдөр Нийслэлийн шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Мөн шүүх бүрэлдэхүүн саатуулагдаж буй нэр бүхий хүмүүсийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн шүүхэд болж шүүгдэгчдэд 1-2 жилийн ял оноож, үйл ажиллагаа явуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм.
С.ОТГОН