Бразилийн шигшээ болон “Челси” багийн төвийн хамгаалагч Давид Луйзийн төлөө Испанийн “Барселона” 25 сая евро төлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Багийн төвийн хамгаалалтыг олон жилийн турш нуруундаа үүрсэн Карлес Пуойлийн нас ахиж, төдийлөн гараанд тоглохоо байсан тул “Барселона” түүний орыг залгамжлах шилдэг тоглогчийг эгнээндээ элсүүлэхээр ажиллаж байна. Францын “ПСЖ”-нээс Тиагу Сильваг худалдан авах санал тавьсан ч татгалзсан хариу сонссон. Тиймээс Каталон үндэстний нэр төр “Барселона” Давид Луйзийн төлөө хамгийн боломжит үнийг санал болгожээ. Харин энэхүү наймаа биеллээ олох эсэхийг Лондоны “Челси”-гийн ерөнхий дасгалжуулагч Жозе Моуриньо шийдвэрлэх юм. Жозе Моуриньо “Челси”-дээ эргэн ирснийхээ дараа Давид Луйз, Хуан Мата, Рамирес, Оскар, Эдин Азар нарыг багаас явуулахаар болсон талаар бичигдэж байгаа юм.
Өдгөө 26 настай Давид Луйз 2011 оны нэгдүгээр сарын 31-нд Португалийн “Бенфика” багаас 21 сая фунт стерлингээр “Челси”-д ирсэн юм. Тэрээр “Челси”-гийн төлөө 109 тоглолтод оролцож, 12 гоол оруулсан байна.
Б.БИЛЭГ