“Рио Тинто” компанийн ашиг буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” компанийн ашиг буурчээ

Уул уурхайн “Рио Тинто” компаний энэ жилийн ашиг орлого нь буурсантай холбоотойгоор хөнгөнцагааны худалдаагаа зогсоохоор болсоноо албан ёсоор зарласан байна. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал хөнгөнцагааны салбараас олох ашиг нь 18 хувиар багассан тухай хагас жилийн тайландаа дурьджээ. Өнгөрсөн жил түүхий үнэ ханш дэлхийн зах зээлд өсөлттэй гарч, Хятадын эдийн засгийн өсөлт ч өнгөрсөн жилийн ашигт нөлөөлсөн юм. Энэ жилийн тухайд тус компанийн ашиг бүхэлдээ бууралттай гарсан нь энэ жил дэлхийн зах зээлд төмрийн хүдэр, нүүрс, зэсийн үнэ унасантай холбон тайлбарлаж байгаа билээ. “Энэ жил дэлхийн зах зээлд түүхийн эдийн үнэ цэнэ асар их савалгаатай байсан. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт нь бидний ашигт нөлөөлсөн. Тиймээс бид компанийн ирэх таван жилийн ашигт ажиллагаагаа сайжруулахын тулд стратегийг өөрчлөх тухай ярилцаж байна” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Сем Волш ярьжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард компанийн ашиг буурсантай холбоотойгоор 2200 ажилтнаа цомхотгосон билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж