“Time Warner” компанийн ашиг өсчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

“Time Warner” компанийн ашиг өсчээ

Энтертайнмент ертөнцийн хамгийн том компани болох “Time Warner” компанийн хагас жилийн ашиг 87 хувиар өссөн дүн мэдээ гарчээ. Ийнхүү ашиг нь өсөх болсон шалтгаан нь кино урлагийн зах зээлийн ашиг орлого, телевизийн сувгуудын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байгаа юм. АНУ-ын энтертайнмент ертөнцийн гигант гэгдэх энэхүү компанид 20 дугаар зуун Фокс, CNN, HBO Networks болон кабелийн бусад сувгууд багтдаг билээ. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний үеэрх зар сурталчилгаа болоод The Great Gatsby, Man of Steel кинонуудын ашиг орлого зөвхөн сүүлийн хоёр сарын ашгийг 11 хувиар нэмсэн байна. Хагас жилийн ашиг нь 711 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 413 сая ам.доллараар өссөн үзүүлэлт билээ. “Бид энэ жилийн төгсгөл гэхэд ашгаа улам нэмэхийн тулд л ажиллана. Game of thrones цувралын эрэлт ч жилийн эцсийн ашигт нөлөөлнө гэж тааварлаж байгаа” гэж HBO Networks-ын гүйцэтгэх захирал Жефф Бюкес ярьжээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж