
-Бизнесийн зөвлөх оюутнуудыг ямар шалгуураар сонгосон бэ?
-2009-2010 оны хичээлийн жилд СЭЗДС-ийн өдрийн хөтөлбөрийн гурав болон дөрөвдүгээр курст суралцагч /мэргэжил харгалзахгүй/, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр чадвартай, манлайлагч оюутан байх ёстой гэж бид үзэж байгаа. Бизнес, маркетингийн зөвлөгөө өгч төлөвлөгөө боловсруулах мэдлэг чадварыг нь мэдээж харгалзаж үзсэн. Нийтдээ 400 оюутан хөтөлбөрт оролцохоор өрсөлдсөнөөс сурлага, ажил хэргийн ур чадвараар манлайлагчдыг шалгаруулан сонгож чадлаа гэж бодож байна.
-Оюутан зөвлөхүүд аль аймагт ажиллах вэ?
-Завхан, Архангай,Сүхбаатар, Дорнод, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт Ж.Билгүүн, Ч.Пүрэвдорж, Р.Өнөржаргал, О.Одгэрэл, Д.Дүүриймаа, Д.Түмэнжаргал, Б.Амартүвшин, Г.Мөнхболор, С.Мэнд-Амар, н.Басхүү нар маань ажиллах юм. Хөдөө орон нутагт бизнес эрхлэх орчин муудсан юм биш. Бизнесийг хөгжүүлэх арга ухаан дутаад байгаа юм. Тиймээс тэр арга ухааныг дэлгэрүүлэх зорилготой төсөл юм шүү дээ.
-Зардал мөнгө, цалин хөлсний асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
– 500 мянган төгрөгийн үндсэн цалин, байр, хоол, унааны зардлыг “Дэлхийн өсөлт Монгол” ивээн тэтгэж байгаа. “Дэлхийн Өсөлт” бол Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх арга замын талаар судалгаа хийж түүгээрээ мэдлэг мэдээлэл, бодлогын төвшинд нөлөөлөх болон нийгэмд буй нөөц боломжийг нээн дэлгэрүүлэх зорилготой ашгийн бус байгууллага юм.
Б.Анхаа