Орос, Украины алдартай дуучин София Ротару 66 нас хүрлээ. Загварын шинжээч, моодны түүхч Александр Васильев дуучны гоо үзэсгэлэнгээр бахархаж түүний дүрүүдийг тайлбарлажээ.
«Насанд дарагддаггүй хүн! хэмээн маэстро Васильев ярьж байна. -София Михайловна одоо залуугаасаа ч сайхан харагдаж байна. Түүний зөвлөлтийн хитүүдийг санаж байна. Ротару Пугачевагаас дутахгүй алдартай байжээ. Тэд ёстой л жинхэнэ өрсөлдөгч нар. Хэрэв гадаад өнгө үзэмжийг нь аваад үзвэл тэр тулаанд София Михайловна ялсан гэхэд эргэлзэх зүйлгүй хэмээн Васильев ярьжээ.
Мөн түүний хэлснээр Ротару нүүр царай, бие галбир, залуугийн дүрээ сайн хадгалж чадсан аж. Яагаад? гэдэгт удамшил үүрэгтэй байсан мөн Ялта хот дахь өөрийн байранд хэдэн сарыг өнгөрөөдөг нь том хотод байснаас хамаагүй дээр. Бас эмэгтэй хүний нууц байж болох юм. Гоо сайхны мэс засал нь сайн амжилттай хийгдсэн бас хоолны тусгай дэглэм байж болно гэж Васильев тайлбарлав. Хоолны дэглэмд нь түүний нөхөр агсан Евдокимов тус болжээ. Тэд 30 жил цуг амьдраад нөхөр нь 2002 онд тэнгэрт хальсан юм. Васильевын хэлснээр Ротаругийн гол өрсөлдөгч Алла Пугачева үргэлж нөхөр сольж ирсэн нь София шиг үнэнч дэмжих, халамжлах хүн байсангүй учир Алла энэ талд Софияд ялагдсан гэнэ. Сэтгэл санаа гадаад төрхөнд нөлөөлдөг ажээ.
София Ротару хэзээ ч тамхи татаж байгаагүйг тэр онцлоод “хорин насанд нүүр царайг бурхан өгнө, гучин насанд стилист, дөчин насанд гоо зүйч, тавин насанд амьдралаар хуримтлуулсан бүгд өгдөг” хэмээн тэр Софиягийн дүрийг залууст сануулан зөвлөж байна.
София Ротару тайзаа орхиогүй байгаа. Зөвхөн энэ хавар гэхэд л тэрээр Астана хотоос Кисловодск хүртэл 15 концерт тогложээ. Софиягийн үсэндээ их анхаардаг. Сайн мэдрэмжтэй учир үс засалтаа зөв сонгодог. Үс нь ч жинхнээрээ залуу харагдаж байгаа. Тэрээр хэзээ ч илүү дутуу зүүлт чимэг хэрэглэхгүй. Түүний гол баялаг нь хоолой гэдгээ сайн мэднэ. Хувцасны сонголтоо маш сайн хийдэг. Түүний бас нэг онцлог нь байнгын инээмсэглэл гэдгийг стилист онцолж байна. Энэ насанд эмэгтэйчүүд духаа гаргаад байдаггүй. Харин Ротаругийн хувьд тэр нь айх зүйл биш. Энэ мэтээр ойгоо тэмдэглэж байгаа одыг магтахдаа моодны түүхч Васильев сайхан үгээ хайрлаагүй гарган хэлсэн байв. “Жинхэнэ цэцэглэж яваа эмэгтэй!” гэж тэр үнэн сэтгэлээсээ хэлжээ.
Юрмала, 2010 он
Концерт 1975он. Фото: РИА «НОВОСТИ»
«Детская Новая волна». 2010 он. Фото: PERSONA STARS.COM
« НТВ телевизийн шинэ он». 2011 он. Фото: Юрий Феклистов
«Алтан граммофон» шагнал гардуулах ёслолын үеэр. 2011 он. Фото: Елена Сухова
«Crimea Music Fest» дууны наадам. 2011 он. Фото: PERSONA STARS.COM
«Новая волна». Юрмала, 2010 он. Фото: PERSONA STARS.COM
«Новая волна». Юрмала, 2010 он. Фото: PERSONA STARS.COM
Украины телевизийн сувгуудын 15 жилийн ойгоор. 2011 он. Фото: PERSONA STARS.COM
Москвагийн радио станцын хаврын концерт. 2012 он. Фото: PERSONA STARS.COM
Киев хот дахь өөрийн гэрт. 2012 он. Фото: Елена Сухова
«Алтан граммофон» шагнал гардуулах ёслол дээр. 2012 он. Фото: Юрий Феклистов