Аймгийн хөгжлийн санд нэг сая төгрөг хандивлав

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Аймгийн хөгжлийн санд нэг сая төгрөг хандивлав

Өмнөговь аймгийн иргэн, Ардчилсан намын ахмад гишүүн Аюушийн Батцэнгэл, гэргий Моломын Цэрэндэжид нар аймгийнхаа хөгжил дэвшил бүтээн байгуулалтанд зориулан “Аймгийн хөгжлийн сан”-д 1000000 төгрөгийг гардуулан өгсөн байна. Уг хандивыг аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Санхүү төрийн сангийн хэлтэсийн дарга Б.Нарантуяа хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Н.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж