Амтат чихрийн гашуун түүх

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Амтат чихрийн гашуун түүх

Нийтлэлийг: РИЧ КОЭН
Гэрэл зургийг: РОБЕРТ КЛАРК

Кола, чихэр ундаа худалддаг автомат
машинууд, мөн төмс шарагч гэхмэт эд зүйлс Киркпатрикийн бага сургуулийн арын
гудамжны мухарт хогон дээр хэвтэнэ. Дельтагийн блюз хөгжмийн урсгалыг төрүүлж,
хөвөнгийн талбай, Викториа хэв маягийн байшин барилгу удаараа алдартай
Кларксдэйл хот өнөөдөр уудам Америк орны эрүүл мэндийн асуудалтай гол бүс
болоод байна. Иргэдийн дунд таргалалт, чихрийн шижин, цусны даралт, зүрхний
өвчлөл их байдгийг Кларксдэйл хотын оршин суугчдын хэдэн үе дамжин эрхэлсэн
чихрийн тариалалттай холбоотой гэж зарим шинжээч үздэг.

 

Киркпатрикийн бага сургуулийн
эрхлэгч Сьюзанн Уалтон сургуулиа танилцуулж байхдаа өдөрт 2 хооллодог
сурагчиддаа шарсан биш жигнэсэн бүтээгдэхүүн, чихрийн оронд жимс өгөх зэргээр
сургуулийн зүгээс аль болох туслахыг хичээж байгаагаа ярьсан юм. Уалтон
“Хүүхдүүд өгсөн бүрийг л иддэг. Гэвч өгдөг юм нь бялуу, крем, чихэр мэтийн
хамгийн чихэрлэг хэрнээ хамгийн хямд бүтээгдэхүүнүүд байсан. Тиймээс үүнийг
өөрчлөх, сурагчдаа бодох цаг нь болсон байлаа” гэв.

Жишээ нь саяхан Оукхёрст дунд
сургуульд шилжиж орсон Николас Скёрлокэнэ жил тавдугаар ангид орж байгаа ч 61кг
жинтэй. “Биеийн тамираас тэр ихэд айдаг. Түүнд гүйх нь бүү хэл амьсгалахад ч
хүнд байдаг учраас маш их асуудалтай. Гэхдээ шүүмжлэх хүн нь би биш л дээ” гээд
эрхлэгч Уалтон гуяа алгадан инээснээ “Би өөрөө том биетэй хүүхэн шүү дээ”
гэлээ.

 

Чихрийн нишингийг 10 мянга гаруй
жилийн өмнө Шинэ Гвинейн арал дээр анх тариалж эхэлсэн гэдэг. Хүмүүс хурааж
авсан нишингийн ишийг чихэрлэг амт нь гартал зажилж түүхийгээр нь иддэг байжээ.
Чихрийг нэг төрлийн идээ, элдэв өвчнийг анагаах эм, сэтгэл заслын гол арга
хэмээн Шинэ Гвинейн домогт хүртэл олонтаа дурдсан байдаг. Анхны хүн чихрийн
нишингэд дурласнаар хүн төрөлхтөн бий болсон гэх нь ч бий.

Шашны зан үйлд санваартнууд наргил
жимсний чихэрлэг шүүс амсдаг байсан нь өнөөдөр кола ундаагаар солигджээ.

Нэг арлаас нөгөө арал руу аажим
түгэн дэлгэрсэн чихэр МЭӨ 1000 оны орчим Азийн эх газарт хүрч МЭ 500 он гэхэд
Энэтхэгт чихрийг нунтаглан толгой, гэдэс дотрын өвчин, бэлгийн сулралд эм
болгон хэрэглэдэг байв. Хожим нь ч чихрийг цэвэршүүлэх арга удаан хугацаанд
нууц байж, багшаас шавьд уламжилдаг байлаа.

 

Ингэж л чихрийн эрин үеийн эхлэл
тавигдаж, Карибын арлаас эхтэй тариалангийн боолчлол, цаашилбал өнөө цагийн
шилэн хотын захад байрлах утаа ихт чихрийн үйлдвэр, хэтийдсэн хэрэглээ, тарган
хүүхдүүд, голийсон эцэг эхчүүд, XXL размерийн бэлтгэлийн хувцас, электрон
тэргээр зорчдог хүмүүсээр үргэлжилжээ.

 

Элизабет Абботтын “Чихрийн
гашуунтүүх” номонд Христийн шашны Квакер бүлгийн тэргүүн Уилльям Фоксын олонд
хандаж “бидний хэрэглэсэн 0,5 кг чихэрт 50гр хүний мах шингэсэн юм шүү” гэсэн
ишлэл байдаг. Мөн Вольтейрын “Кандид” зохиолдгардаг өрөөсөн гар, өрөөсөн хөлөө
тасдуулсан боол “Бид чихрийн тээрэм дээр ажиллаж байхдаа бутлагч чулуунд
хуруугаа хавчуулбал тэд бидний гарыг тайрдаг, зугтах гэж оролдвол хөлийг минь
тайрдаг. Харин надад аль аль нь тохиолдсон. Европт та нарын иддэг чихэр ийм л
үнэ цэнэтэй” хэмээн өөрийн эрэмдэг байдлаа илэрхийлсэн байдаг.

Гэвч чихрийн
хэрэглээ огтхон ч багассангүй.

Эх сурвалж: http://nationalgeographic.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж