“Монгол морь-3000” Гиннесийн дээд амжилт тогтооно

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

“Монгол морь-3000” Гиннесийн дээд амжилт тогтооно

Наймдугаар сарны 9-10-ны өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр 3000 хурдан морь уралдаж, 10 мянган морьтны их жагсаал болох гэж байна. Энэхүү их жагсаал Монгол улсад “Адууны яам” үүсэн байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд Гиннесийн дээд амжилтыг тогтоох зорилгоор зохион байгуулагдаж байгаа ажээ. “Монгол морь-3000” дэлхийн дээд амжилт тогтоох Монголын үндэсний хурдан морины уралдаан, 10.000 морьтны их жагсаалд Монголын морин спорт, уяачдын холбооны салбар холбоо 21 аймаг, 360 гаруй сумын уяачид хурдан хүлэг морьдоо уяж оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байна.

Үүнтэй холбогдуулан Гомдол хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, ахлах рефрент Б.Батаа нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг жагсаалд хүний эрхийн үндэсний комисс унаач хүүхдүүдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангахаар хамтран ажиллаж буй.  Ер нь наадмуудад ойролцоогоор 200-400 унаач хүүхэд уралдаанд оролцдог бол энэ удаад 300-700 хүүхэд оролцох бөгөөд үлдсэн 2300-2700 унаач нь насанд хүрэгчид байх гэнэ. Түүнчлэн унаач хүүхдүүдийг стандарт шаардлага хангасан хамгаалалтын малгай, дөрөө, өвдгөвч зэрэг зүйлсээр хангахаар болсон байна. Өнгөрсөн наадмуудын үеэр олон хүүхэд бэртэж гэмтсэнээс Архангай болон Төв аймгуудын наадмаар хоёр хүүхэд нас барсан байна. Хэрвээ хүүхэд унаж явсан морьноосоо тодорхой шалтгаанаас унаж бэртсэн тохиолдолд хариуцсан байгууллага мөнгөн торгууль хүлээдэг аж. Гэвч саяханаас тухайн дүрэм журмын хувьд өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөнд тухайн морьноос унасан хүүхдийн  хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болж хуулиар шийдүүлэх болсон байна. Хэдийгээр ийм заалт байгаа ч тухайн нас барсан хоёр хүүхдийн хариуцагчид одоогоор нэхэмжлэл гаргаагүй байгаа гэнэ. Уг хоёр хүүхдүүдийн төлөөлөл ямар нэгэн байдлаар нэхэмжлэл гаргавал Гомдол хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ тодорхой арга хэмжээ авч шүүхэд хандах бүрэн боломжтой гэлээ. Гэхдээ хамгийн гол нь тухайн хүүхдүүдийн хэргийг хянаж шалгасны үндсэн дээр шийдвэрийг гаргах ёстой гэдгийг санууллаа.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж