УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцжээ. Уг уулзалтаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай талаар ч яригдсан бөгөөд холбогдох яамдын сайд, Монголбанкнаас тодорхой мэдээллийг өгөх чиглэл өгчээ.
Энэ дагуу Уул уурхайн сайд Д.Ганхуяг маргааш 11.00 цагаас Уул уурхайн яаман дээр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болжээ. Мөн Сангийн яамны сайд Ч.Улаан бондын зарцуулалтын талаар, Монголбанкнаас валютын ханшны тухай, үүнийг зохицуулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар мэдээллэх аж.
Түүнчлэн ирэх долоо хоногийн хоёрдахь өдрийн 14.00 цагт болох “Шинэчилж шийдье” уулзалтаар Засгийн газраас цаг үеийн асуудлаар ямар шийдэл хэрэгжүүлж буй талаар нээлттэй танилцуулах гэнэ.
Б.МАНДАХ