Уул уурхайн компаниудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Уул уурхайн компаниудад шалгалт хийжээ

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийлээ.

 Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо сумдад уул уурхай эрхэлдэг компаниудын ажилтай танилцан, гэнэтийн шалгалт хийж нууцаар үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн компаниудын ажлыг зогсоолоо.

Мөн энэ үеэр аймгийн засаг дарга Галуут сумын нутагт олборлолт явуулдаг “Рио Баянхонгор” ХХК-ны шинээр байгуулагдаж байгаа баяжуулах үйлдвэр болон, 47 м-ийн гүний уурхайн технологитой тус тус танилцлаа.

Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж