
Шинэчлэлийн Засгийн газраас Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад хэрэгжүүлж буй шинэ сум төслийн явцтай танилцхаар үйлдвэр хөдөө аж ахуйн яамны сайд Х.Баттулга Баянхонгор аймагт ажиллаа.
Нийслэл рүү нүүдэллэх нүүдлийн цувааг багасгах, тогтвор суурьшилтай ажиллах чадварлаг боловсон хүчнүүдийг орон нутагтаа татах зорилгоор Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэ сум” төслийг энэ онд орон даяар 3 сумд хэрэгжүүлж байгаагийн хоёр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад баригдаж барилгын суурийн ажил 90 хувь, угсралтын ажил 50 хувьтай явагдаж байна.
АНУ, Канад, баруун европын орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн дулаан болон дуу чимээний тусгаарлалт өндөр, үйлдвэрийн аргаар барилгын үндсэн хийцүүд нь чанарын өндөр түвшинд хийгддэг, манай орны цаг уурын түвшинд хамгийн тохиромжтой Канад технологиор барилгууд угсрагдаж байгаа бөгөөд хоёр сумдын нийт 18 объектыг 09-р сар гэхэд хүлээлгэн өгөхөөр барилгын гүйцэтгэгч болох “Их модун” , “Ти Ти энд би” компаниуд өдөр, шөнөтэй уралдан ажиллаж байна.