Шинэ ургацын ногоог 28 цэгээр худалдана

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Шинэ ургацын ногоог 28 цэгээр худалдана

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний тогтмол зохион байгуулдаг “Ерөнхий сайд-30 минут” мэдээллийн цаг өндөрлөлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээллийн эхэнд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчийн хамтаар уулзан эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш, Монголбанкны зүгээс дорвитой арга хэмжээ авах талаар ярилцсан талаар мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэмжээнд шийдсэн онцлох асуудлаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт аймаг суманд байгаа бүхий л замыг хаягжуулах шийд гарсан. Энэ онд багтааж хэрэгжүүлэхээр ажиллана. Дөрөвдүгээр сарын 20 ний өдөр Буянт-Ухаад 1775 айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойшхи 100 хоногт есөн давхар 10 барилгын ажлыг үндсэнд нь дуусгаж байна. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци нь ийнхүү богино хугацаанд барилгын ажлыг хийж болдгыг харууллаа. Ирэх арванхоёрдугаар сарын 21-нд 516 айлын орон сууц нь ашиглалтанд орох нь. Он гараад таван сард үлдсэн мянгаад айл нь орон сууцандаа орно. 

Хүнсний ногоог Улаанбаатарт  авчран борлуулах гэхэд ногоочдод хүндрэл гардаг. Энэ хүндрэлийг арилгахын тулд нийслэлийн 28 цэгт шинэ ногооны павилионыг байрлуулахаар болсон. Ирэх хоёр дахь өдөрт эхнийх нь нээгдчихсэн байна” гэсэн байна.

Валютын ханш, орон сууцны хөтөлбөр, бондын талаарх асуултын хариуг удахгүй дэлгэргүйгээр хүргэнэ. 

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж