Эван Түрнэр гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Эван Түрнэр гэж хэн бэ?

Энэ жилийн NBA-гийн драфт финалын тоглолт дууссаны дараа буюу зургадугаар сарын 24-нд Нью-Йорк хотноо болох билээ. Ихэнх аналистуудын үзэж байгаагаар Жон Волл нэгээр шалгарч Вашингтонд очих нь тодорхой гэж үзэж байгаа юм. Үүнтэй ижил драфтын номер хоёрыг нэгэн дуугаар Эван Түрнэр гэж байгаа юм.  Тэгвэл Эван Түрнэр гэж хэн бэ?
Түүний бүтэн нэр нь Эван Марсэл Түрнэр бөгөөд 1988 оны 10-р сарын 27-нд Чикаго хотод төржээ. ”The Villain” буюу ”Муу хүн” хочтой тэрээр 2,01м өндөртэй, 95 кг жинтэй ажээ. Тэр анх Гэгээн Жосэфийн ахлах сургуулийн шигшээ багт тоглож сагсан бөмбөгийн замналаа эхлүүлсэн байна. Ур чадвараар үе тэнгийн хүүхдүүдээс илт тасархай байсан тэрээр ахлах сургуулдаа холбогч, хамгаалагч, довтлогч гээд тун олон байрлалд тоглодог байжээ. Тэрээр ахлах сургуульд Чикагогийн Дэррик Роузын хийсэн 42 онооны амжилтыг давтаж чадсан байна. Ингээд Эван Түрнэр ахлах сургуулиа төгсөөд Охайогийн их сургуульд элсэн орсон бөгөөд эхний жилдээ талбай дээр 27,1 минутыг өнгөрөөж 8,5 оноо, 4,4 самбраас бөмбөг авалт хийж байсан байна. Харин дараагийн жилүүдээс түүний оноо авалт болон бусад үзүүлэлтүүд эрс өссөн байна. Эван Түрнэрийн хувьд багаа Коллежийн лигийн “Биг тэн” бүсийн аваргаар 2 удаа шалгарахад гол үүргийг гүйцэтгэсэн бөгөөд 2009-10 оны улиралын хамгийн их хожилтойгоор дуусгаж байсан байна. Мөн хоёр удаа дараалан бүсийнхээ онооны аваргаар тодорч байжээ. “Биг тэн” бүсийн 2009 оны шилдэг тоглогчоор тодорч байсан тэрээр 2010 онд өөрийн өрсөлдөгч Жон Воллоос илүү байж Их сургуулийн хэмжээний хамгийн том шагнал болох “Үндэсний шилдэг тоглогч” шагналыг хүртэж байлаа. Ингээд сагсан бөмбөг сонирхогчид  Эван Түрнэр хэмээх нэгэн ирээдүйтэй залууг NBA-д, тэр дундаа Филаделфид харах нь ээ.
Score studio.       
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж