Орон сууцны худалдааны талаар сургалт зохионо

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Орон сууцны худалдааны талаар сургалт зохионо

Шинээр баригдсан орон сууц худалдан авснаас үүдэлтэй гомдол сүүлийн үед иргэдээс их хэмжээгээр ирэх болсон байна. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, “Шударга худалдаа, хэрэглэгчийн төв” төрийн бус байгууллагатай хамтран “Барилга орон сууцны захиалагч, гүйцэтгэгчийн хоорондын эдийн засгийн харилцаа” сэдэвт сургалтыг Засгийн газрын 11 дүгээр байранд зохион байгуулахаар болсон байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний эрх тэгш байдал, орон сууцны доторх талбайг тооцох аргачлал, орон сууцны барилгад тавигдах шаардлага, стандарт зэрэг хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллийг уг сургалтаас авч болох ажээ.
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж