Хүүхдийн мөнгө олгох асуудлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгө олгох асуудлыг хойшлууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Хүүхдийн мөнгийг олгох тухай асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөж байсан ч хойшлуулжээ. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Энэ асуудлыг дараагийн хуралдаанаар ярих боллоо” гэсэн юм. Харин УИХ дахь намын бүлгүүдээс тавьж байгаа шаардлага тэр дундаа Ардчилсан намын бүлгээс ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Хүүхдийн мөнгийг олгуулахын тулд хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгах шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Үүнд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ гэсэн асуултад тэрбээр “Засгийн газрын хувьд Хүүхдийн мөнгөний асуудлыг Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу шийдвэрлээд явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж