
Мөн Засгийн газрын шийдвэрээр тэгш ой нь тохиож байгаа болон бүсийн наадмаа хийж байгаа Архангай, Хэнтий, Завхан, Төв мөн Дорноговь болон Их хурд зохион байгуулагдах Өвөрхангай аймгуудад ХТҮГ-ын даргын тушаалаар ХТҮГ-ын алба хэлтсийн ажилтан, албан хаагч 15 хүн дээрх аймгуудад томилолтоор ажиллав.
Хурдан морь уралдуулах унаач хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг хангаж ажиллах, уралдааны зохион байгуулалт үйл ажиллагаанд хяналт тавин бүртгэл хийж зөвөлгөө өгөн мөн тухайн орон нутгийн удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулж байгаа хэлтэс хороод болон хурдан морины салбар комисс уяачид, уяачдын холбоотой хамтран хүүхэд хамгааллынхаа асуудлаар зөвлөмж өгөн хамтран ажиллаж байна. Мөн нас насны хурдан моридоо унаж айрагдуулсан бяцхан хүүхдүүдэд болон цэц мэргэнээ сорьсон бяцхан харваачид, эр бяраа гарган амжилттай барилдсан өсвөрийн хүчит бөхчүүдэд ХТҮГ-ын авъяас медалиар шагнаж урамшууллаа.