Хонконгийн Сангийн сайд Жон Цаны хамтСайд Ч.Сайханбилэг Хонгконгийн Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Лай Тун Куоктой уулзаж, 1998 онд Монгол, Хонгконгийн Засгийн газар хооронд байгуулсан Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал солилцлоо. Мөн Хонгконгийн Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн зөвлөлд ажил хэргийн уулзалт хийж, зарим томоохон банк, санхүү-бизнесийн төлөөллүүдтэй ярилцан Монголын хөрөнгө оруулалтын орчинд гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн тухай мэдээлж, бүс нутагтаа нөлөө бүхий “South China Morning Post” сонины сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.
Энэхүү айлчлалын үеэр дэлхийн шилдэг 100 их сургуулиас 35 дугаарт эрэмбэлэгдэж буй 23000 оюутан, 9600 багш, ажилтантай Хонконгийн Их сургууль, 65 дугаарт жагссан Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочилж дээрх нэр хүндтэй сургуулиудад Монгол Улсаас оюутан, аспирант, докторант суралцуулах боломж, нөхцлийн талаарсургуулийн удирдлагуудтай ярилцлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын дарга С.Жавхланбаатар, ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар ажиллан тус тусын чиглэлээр ажил хэргийн уулзалт хийсэн байна. Тухайлбал, Хонгконгт гаднаас хөрөнгө оруулалт татах ажлыг хариуцан зохион байгуулдаг Инвест Хонконг байгууллага болон Хонконгийн Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах талаар санал солилцож, Хонконгийн замын хөдөлгөөний зохицуулалт, метроны менежмент, санхүүгийн загварыг Монголд ашиглах боломжийг судлаж, Хонконгт ажиллаж амьдардаг болон ял эдэлж байгаа монгол иргэдийн асуудлаар танилцуулга мэдээлэл сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.
Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд