Үзүүлэх сургууль зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Үзүүлэх сургууль зохион байгуулна

Налайх- Агуйтын хөтөл чиглэлийн 24,1 км авто замын шинэчлэлтийн ажлыг газар дээр нь хүйтэн аргаар дахин боловсруулах технологиор хийх үзүүлэх сургуулийн арга хэмжээ ирэх баасан гариг буюу наймдугаар сарын 09-ны өдрийн 08:30-19:00 цагийн хооронд болно.

Тус үйл ажиллагааны үеэр “Замын битум” ХХК-ийн ажиллагсадын хээрийн байр, сууц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, Талбайн хяналтыг лабораторийн болон халуун арга технологид ашиглагдах машин механизм тоног төхөөрөмжийн талаар, Хөрсийг боловсруулах технологид нэмэлт бодис хэрэглэх, шинээр туршиж байгаа технологийн талаар, Ажил гүйцэтгэх технологийн машин механизм, тоног төхөөрөмжийг үзүүлж, Газар дээр нь дахин боловсруулах арга технологийн талаар тус тус танилцуулах арга хэмжээ болох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99832599, 88944928, 99992084 дугаараас лавлаарай.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ, АВТО ЗАМ ХЯНАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТӨВ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж