![](https://news.mn/wp-content/archive1/local/photo/2011/3/ce6e1956dffb9941/342ac1f9a80ec3e9big.jpeg)
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 21 зорилтод бүлэг хамрагдан оёдол, ногоо тарих төсөлд 9162,0 мянган төгрөг зарцуулах эрх олгоод байна. Хүний хөгжил сангаас хишиг хувиа бэлнээр аваагүй 261 хүнд 46973,0 мянган төгрөг олгосон.
Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Эрүүл мэндийн чиглэлээр: Аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн эх 263, 0-5 хүртэлх насны хүүхдийн 3 эндэгдэл, амбулаториор нийт 55581 үзлэг хийгдэж, 19149 ор хоног ашигласан байна. Осол гэмтлийн өвчлөл 431 бүртгэгдэж, халдварт өвчин 136 гарсан мэдээтэй байна. /Өссөн дүнгээр гаргасан үзүүлэлтүүд/
БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын Геронтологи геритарийн нийгэмлэгийн XX их хурал, Ази номхон далайн бүсийн “Идэвхитэй насжилтын VIII хуралд аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад настны эмч оролцсон.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Вакцины менежмент”, “Халдвар хяналтын ажилтан бэлтгэх” сэдэвт ажлын байран дахь сургалтыг тус тус зохион байгуулж, сургалтанд нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч нар, халдвар хяналтын алба, багийн гишүүд нийт 24 эмч, мэргэжилтнүүд идэвхитэй хамрагдсан.
Нийгмийн хамгааллын чиглэлээр: Нийгмийн халамжийн тэтгэвэр 303 хүнд 176918.0 мянган төгрөг, нөхцөлт мөнгөн тэтгэмж 219 хүнд 96034.4 мянган төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 459 эхэд 122413.3 мянган төгрөг, алдар цолтой ахмад настанд олгох тэтгэмж 8 хүнд 7150.0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж хөнгөлөлтийг 49 иргэн 9976.1 мянган төгрөг, ахмад настанд олгож байгаа хөнгөлөлт тусламж 677 хүнд 13537.9 мянган төгрөг, алдарт эхийн одонгийн тусламж 1105 хүнд 151820.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөр 85 өрхийн 478 гишүүдэд 21520.0 мянган төгрөгийн хүнс, халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд олгосон байна. Нийт 3298 иргэнд 599369.7 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 21 зорилтод бүлэг хамрагдан оёдол, ногоо тарих төсөлд 9162,0 мянган төгрөг зарцуулах эрх олгоод байна. Хүний хөгжил сангаас хишиг хувиа бэлнээр аваагүй 261 хүнд 46973,0 мянган төгрөг олгосон.