МАН-аас “урган” гарсан залуу гишүүдийн төлөөлөл болох шинэчлэгчид 21 аймаг, есөн дүүрэгт салбараа нээхээр болжээ. Тодруулбал, МАН-ыг шинэчлэхээр нэгдсэн залуусын төлөөлөл намын Бага хурлыг хуралдуулж, Их хурлыг товлон зарласан. МАН-ын шинэчлэлд тус намын гишүүд, дэмжигчдийн санал, санаачилга чухал учраас ийнхүү 21 аймаг, есөн дүүрэгт салбар байгуулж, МАН-ын шинэчлэлийн талаархи санал авахаар болжээ.
Мөн шинэчлэгчид аймаг бүрт “Шинэчлэлийн өргөө” барьж, гишүүд, дэмжигчдээсээ санал авахаар болсон байна. Ирэх аравдугаар сард болох МАН-ын Их хурлаар шийдвэрлэх шинэчлэлд намын гишүүд, дэмжигчдийн дуу хоолой хамгийн чухал гэдгийг тэд онцлоод буй.
Ш.ОЧ