Тогос-Уулынхан тохитой амьдрах боломж бүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Тогос-Уулынхан тохитой амьдрах боломж бүрдэнэ

Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Тогос-Уул хэсэгт нийт 11 гудамжинд 65 айл өрх амьдарч байна. Эдгээр айл өрхүүд энэ хэсэгт суурьшсан цагаасаа эхлэн гэрэл цахилгаан, нийтийн тээврийн хувьд хаягдмал байсан гэж хэлж болно. Тэгвэл эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор дүүргийн Засаг дарга М.Гончигжав, БЗӨБЦТС ТӨХК-ний Багануур салбарын дарга н.Мөнгөншагай нар энэ сарын 06-ний өдөр иргэдтэй уулзлаа. Айлууд нэг шонгоос олноороо цахилгаанаа авсан, газар доогуур кабельтай учраас хүчдэл унах, цахилгааны гэмтэл гарах нь хэвийн үзэгдэл болоод байсан.

Энэ асуудлыг шийдвэрлэж цахилгааны шонг нэмэгдүүлэхэд нийт 64 сая төгрөг хэрэгтэй юм байна. Хаана хэдэн хүн амьдарч байгаагаас үл хамааран төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах ёстой гэсэн байр суурьнаас дүүргийн Засаг дарга хандан өөрийн нөөц сангаас 50 сая төгрөгийг гарган Тогос-Уул хэсгийн айл өрхүүдийг найдьартай цахилгаантай болгохоор боллоо. Энэхүү ажлыг БЗӨБЦТС ТӨХК-ний Багануур салбар хариуцан гүйцэтгэхээр болсон байна. Тогос-Уул хэсэгт автобусны буудал байдаггүй гэсэн гомдол мөн иргэдээс байнга ирдэг. Энэ дагуу дүүргийн Засаг дарга энэ жил шинээр баригдах таван автобусны буудлаас Тогос-Уул хэсэгт нэг, Хэрлэн хэсэгт нэгийг шинээр байгуулахаар болсноо хэлж, иргэдээсээ хаана байгуулах нь зүйтэй вэ гэдгийг асуусан юм. Сүүлийн жилүүдэд автобусны буудалтай болгож өгөөч, нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн санал хүсэлтийг иргэд гаргаж байсан ч шийдвэрлэгдэхгүй байсан. Харин Засаг дарга өөрийн биеэр ирж иргэдтэйгээ уулзан шийдвэр гаргаж байгаад иргэд талархаж байлаа. Иргэд Хэрлэн хэсгийн 13-р гудамж, Тогос-Уул хэсгийн 7-р гудамжинд автобусны буудал байгуулах нь зүйтэй гэсэн саналыгш гаргаж байсан юм. Энэ жил дүүрэгт нэг бүр нь 8 сая төгрөгийн өртөг бүхий 5 автобусны буудал байгуулна. Эдгээр буудлуудыг хаана хаана байгуулах талаар иргэдээсээ саналыг нь авах ажил ч мөн өрнөж байна.

Эх сурвалж: http://zasag.mn/m/baganuur
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж