АНУ-ын гадаад худалдааны алдагдал буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын гадаад худалдааны алдагдал буурчээ

АНУ-ын гадаад худалдааны алдагдал 22,4 хувиар буурч, 34,2 тэрбум ам.долларт хүрсэн нь 2009 оны хоёрдугаар сараас хойшхи хамгийн бага төвшинд хүрлээ. Гадаад худалдааны алдагдал буурна гэдэг нь эдийн засгийн өсөлт сайн байгаагийн хамгийн том илрэл бөгөөд одоогоор АНУ-ын эдийн засаг 1,2 хувиар өсөөд байгаа юм. “Энэ бол АНУ-ын хувьд сайн үзүүлэлт. Эдийн засгаараа АНУ-тай өрсөлдөхүйц бүс нутаг бол Европ. Европт байдал тун тааруу байгаа. Яахав өмнөх жилүүдээс өсөх хандлага ажиглагдаж байгаа ч АНУ-ын энэ төвшинд хараахан хүрч чадахгүй. Гэхдээ энэ жилдээ. Тиймээс цаашид ямар бодлого баримтлахаа тодорхой болгох хэрэгтэй” гэж Велс Фарго пүүсийн ахлах эдийн засагч Тим Шиунлиан ярьжээ.

Дашрамд дурдахад, АНУ-ын экспортын хэмжээ 191,2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж