
Эхний алхам: Үс угаах
Угаахын өмнө үсээ сойз эсвэл илүү шигүү самаар самнаарай. Хэрвээ та урт үстэй бол угаахдаа толгой дээрээ овоолж угаах нь маш муу байдаг гэнэ. Учир нь маш их хугаралт үүсгэдэг юм байна. Та үсээ болж өгвөл ойр ойрхон угаахаас зайлсхий.
Хоёр дахь алхам: Таны үс хуурай юу тослог уу?
Хэрвээ таны үс тослог бол долоо хоногт 3-4 удаа л угаах хэрэгтэй. Харин хуурай бол угаахынхаа өмнө өндөгний шартай хутгасан оливын тосоор арчвал илүү үр дүнтэй байдаг юм байна. Мөн тараг түрхэж болно. Тараг нь үсэнд маш их тэжээл өгдөг юм.
Гурав дахь алхам: Шампуниа зөв сонго
Шампуниа сонгохдоо ургамлын найрлагад нь ихээхэн анхаарч байх хэрэгтэй. Үсэнд тохирсон найрлага, болон витаминтай шампуниар угаавал илүү сайн байдаг. Толгойгоо угаасны дараа нимбэгний шүүстэй усаар үсээ зайлаарай. Энэ нь үсний бүтцийг сэргээхэд тустай.
Дөрөв дэх алхам:
Та долоо хоногт нэг удаа толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна үсийг тань хурдан ургуулах юм.
Мөн долоо хоногт нэг удаа ургамлын эрчимжүүлсэн үйлчилгээтэй хандаар толгойгоо угааж бай. Болж өгвөл халгай буцалгаад хөргөж байгаад үсээ угаавал бүр сайн гэнэ шүү.
Бэлтгэсэн Н.Энх