Энэтхэгийн Төв банкны захирлыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Төв банкны захирлыг томиллоо

Энэтхэгийн Төв банкны захирлаар Рагхурам Ражан томилогдлоо. Тэрээр өмнө нь Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд Энэтхэгийн тэргүүлэх эдийн засагчдын тоонд багтдаг нэгэн юм. Тэрээр 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ОУВС-нд ажиллаж, азийн бүсийг хэрхэн хямралаас гэтэлгэх талаар бодлого боловсруулалцаж байсан нэгэн ажээ. Одоогийн байдлаар Энэтхэгийн рупигийн ханш унаж, эдийн засгийн өсөлт нь сүүлийн 10 жилд байгаагүйгээр унаад байгаа билээ. “Би энэ албан тушаалд сонгогдсондоо баяртай байна. Гэхдээ хийх ёстой хүнд хэцүү ажил биднийг хүлээж байгаа. Бид дэлхийн эдийн засгийн хямралаас хойш базаахгүй тоон мэдээлэл дунд амьдарч байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй” гэж Рагхурам Ражан ярьжээ. Ажиглагчид түүнийг энэ албан тушаал удаан тогтохгүй гэж мэдээлж байгаа. Учир нь Энэтхэгийн төрд авлига, хүнд суртал газар авсан бөгөөд эдийн засгаа сэргээх ямар нэгэн алхам хийх бүрт төв банкны захирлыг суудлаас нь чөлөөлөх хүсэлтийг парламентийн дийлэнх гишүүд нь гаргадаг ажээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж