
Иран улс ирэх жилүүдийн бодлогод гадаад бодлогоо нээлттэй болгож, дэлхийн томоохон улс гүрнүүдтэй харилцан ашигтай хэлэлцээ хийх бодлого баримтална гэдгээ албан ёсоор зарлаад байгаа билээ. АНУ өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн тангаргаа албан ёсоор өргөсөн Роуханид мэндчилгээ дэвшүүлж, ирэх жилүүдэд Исламын ертөнцөд энх тайван байдлыг цогцлооход хамтран ажиллахыг хүссэн билээ. Дэлхийн улс гүрнүүд ерөнхийдөө Роуханид талтай байгаа гэдгээ мэдэгдээд буй. Дашрамд сануулахад, Ерөнхийлөгчийн суудлаа өгсөн Махмуд Ахмадинежад иэрх жилүүдэд АНУ болоод түүний хамсаатан улс гүрнүүдэд хаалгаа нээж өгөх бус, өөрсдийнхөө байр сууринд хатуу зогсох нь Ираны цорын ганц сонголт хэмээн мэдэгдсэн билээ.