
Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулдаг “Standard Chartered” банкны салбар нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаагаа албан ёсоор зарлалаа. Учир нь тус улсын татварын бодлогын үр дүнд банкны орлого 16 хувиар буурч, нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өнгөрөгч зургадугаар сард ч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 10 гаруй хувиар бага үзүүлэлт үзүүлж байсан юм. “Бид энэ алдагдлыг нөхөхийн тулд ирээдүйгээ харсан бодлого боловсруулах нь зүйтэй болоод байна. Энэ жил гарснаас хойш өнгөрсөн жилийнх шигээ үзүүлэлт гаргаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс бид урт хугацааны туршид ямар бодлого баримтлахаа тодорхой болгох ёстой” гэж тус банкны тэргүүн Сер Жон Пийс ярьжээ.
Лондонд бүртгэлтэй банкуудын Ази, Номхон далайн бүсээс олох орлого 90 хүрэхгүй хувьтай байгаа ч “Standard Chartered” банкныхан 85 гаруй хувийн үзүүлэлт үзүүлээд байгаа билээ.
Б.СҮХ