Япон дайнаас хойшхи хамгийн том хөлөг бүтээв

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Япон дайнаас хойшхи хамгийн том хөлөг бүтээв

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш
бүтээгдэж байгаа хамгийн том цэргийн хөлөг онгоцыг Японы арми олон
нийтэд танилцууллаа. Нисдэг тэрэг зөөгч «Изумо» хөлөг онгоц нь 248
метрийн урттай, 27 мянган тоннын усан эзлэхүүнтэй гэнэ. Уг хөлөг онгоцыг
2015 онд зэвсэглэлд оруулахаар төлөвлөсөн байгаа гэж Defense News сайт
мэдээлжээ.

Нисдэг тэрэг зөөгч хөлгийг өнгөрсөн оны нэгдүгээр
сарын 27-нд усанд буулгасан бөгөөд өнөөг хүртэл түүний дотоод тоноглолт
хийгдэж байна. Түүнийг олон нийтэд энэ сарын 6-нд танилцуулсан нь
Хирошима хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн ойтой огт хамаагүй гэдгийг
албаны хүмүүс нь онцолж байна.

«Изумо» хөлөг онгоцонд есөн
нисдэг тэрэг байрлуулах боломжтой бөгөөд эхний ээлжид аврах, эрэн хайх
ажиллагаанд ашиглах гэнэ. Мөн усан хилд эргүүл хийж, Японы хамгаалалтыг
хийх ажээ. Энэ мэдэгдэл нь Хятадын улстөрчдийн зүгээс шүүмжлэл дагуулав.
Тэд Японыг цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж, дайны дараах энх тайванч
бодлого явуулна гэсэн мэдэгдлээ зөрчлөө гэж үзэв.

Хөлөг онгоцыг
босгох ажил 2009 онд эхэлсэн ба 2010 оны төсөвт энэ бүх төслийн зардлыг
1,5 тэрбум ам.долларын хэмжээнд тусгасан байв. Япон ийм ангиллын өөр нэг
хөлөг онгоц бүтээхээр төлөвлөсөн бөгөөд тэднээр мина тээгч «Сиранэ»
хөлөг онгоцнуудыг солих гэнэ.

Хөлөг онгоц гэдэг орос томьёололд
бүрэн зэвсэглэсэн усан онгоцыг хэлдэг ажээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас
хойш япончуудын бүтээсэн хамгийн том усан онгоц нь нефть зөөгч Knock
Nevis гэх супертанкер байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж