Лизингийн бага хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Лизингийн бага хурал болж байна

Монголд анх удаа “Лизингээр бүтээмжийг өсгөх нь” сэдэвт бага хурал “ILoft” хурлын танхимд эхэллээ. Үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид санхүүгийн түрээс авснаар бизнесийн үйл ажиллагаа, бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний гаралт нэмэгдэж, борлуулалт сайжирч, бэлэн мөнгөний урсгал өсөх олон талын ач холбогдолтой. Нөгөө талаас улс орны эдийн засгийн хөгжилд нэмэр болж, үйлдвэрлэл, худалдаа өргөжихийн хэрээр ажилгүйчүүд ч багасна гэж зохион байгуулагчид нь үзэж байгаа аж.

Бага хурлыг Олон улсын санхүүгийн корпораци, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Хаслизинг” компани хамтран зохион байгуулсан. Мөн хуралд тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг компаниуд оролцож байна. Хурлын үеэр хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Бид энэ талаар цаг тухайд нь мэдээлэх болно.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж