Селин Дион нүдний шил гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Селин Дион нүдний шил гаргалаа

Дуучин Селин Дион Victoria Adams, Mary J.Blige, Madonna, Lady Gaga нартай өрсөлдөн нүдний шил гаргах гэж байна. Тэрээр өөрөө ихэвчлэн зүүх дуртай загвартай төстэй нүдний шилүүд гаргах гэж байгаа бөгөөд түүнийгээ “Eyes Signature Collection” гэж нэрлэж байгаа гэнэ. Алдартай дуучдаас Английн хөл бөмбөгчин Дэвид Бэкхэмийн эхнэр Victoria анх загварын нүдний шил гаргаж байгаа талаараа зарласан бөгөөд түүний дараа дуучин Mary J.Blige нүдний шил гаргаж байгаагаа зарласан. Мөн дуучин Lady Gaga “Dolce & Gabbana”-тай хамтран нүдний шил гаргах гэж байгаа юм. Одоогоор түүний шилнүүдийг нэрт дуучны өөрийнх нь албан ёсны сайтаар худалдаалж байгаа аж. Нээлтээ хийснээ тохиолдуулан долдугаар сарыг дуустал эхний удаад 15 хувийн хямдралтай зарж байгаа гэнэ. Шилний үнэ дунджаар 150-160 доллар.
Селин Дион 1994 оноос хамтран ажилласан менежер Рене Анжелитай суусан бөгөөд тэд нэг хүүтэй. 2008 онд тэрээр жирэмсэн боловч хүүхэд нь зулбасан юм. Харин саяхан тэрээр жирэмсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд хоёр ихэр хүүхэд тээж байгаа талаараа сэтгүүлчдэд дуулгасан.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж