Опрагийн хамгийн дуртай үс засалт

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Опрагийн хамгийн дуртай үс засалт

Дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий хатагтай нарын нэг, телевизийн ярилцлагын хатан хаан Опра сая сая уншигчдын хүртээл болсон өөрийн “O” сэтгүүлийн ирэх сарын дугаарын ковер болох гэнэ. Хэдийгээр сарын дараа хэвлэгдэн гарах ч сэтгүүлийн нүүр хуудсанд тавигдах Опрагийн “afro” стилийн үсний засалттай ковер зураг аль хэдийн онлайн ертөнцөд тархаж олны харааг булаагаад байна.

 “afro” гэдэг нь африк маягийн үсний хэв маяг бөгөөд тэрээр сэтгүүлийнхээ шинэхэн дугаарт хүний стиль имижийн нэгээхэн хэсэг болох үсний талаар сонирхолтой яриа дэлгэх аж. Мөн тэрээр дээрх үсний хэв маягтай, улбар шар өнгийн даашиз бүхий зургаараа Facebook, Twitter-ийнхээ profile-ийг ч сольж “миний хамгийн дуртай үс засалт” хэмээн фэнүүддээ сонирхуулжээ.

Опра шоу ертөнцөд карейраа амжилттай эхлүүлсэн үеэс л эхлэн холливудын алдарт үсчин Эндритэй хамтран ажиллаж ирсэн гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж