Диснейд анх таарсан хосууд

Хуучирсан мэдээ: 2010.06.09-нд нийтлэгдсэн

Диснейд анх таарсан хосууд

Алекс, Донна Вустанс нар бусад хосуудын нэгэн адил анх ажил дээрээ танилцаж, хайр сэтгэлтэй болж, дараа нь сүй тавьсан. Хуримаа хийхийнхээ өмнө тэд гэр бүлүүдийнхээ хуучин зургуудыг үзэж байсан бөгөөд Донна бага байхдаа гэр бүлээрээ Диснейн паркад амарсан зургаа сүйт залуудаа үзүүлжээ. Харин Алекст зурган дээр инээмсэглэж буй Доннагийн гэр бүлийн зурагнаас илүү түүний цаана байгаа хүний зураг илүү сонирхолтой санагдсан байна. Хүүхдийн тэрэг түрээд явж байсан тэр хүн аав нь байсан бөгөөд мөн амралтаараа гэр бүлийнхэнтэйгэээ Диснейн паркад ирээд юм үзээд явж байсан нь тэр байжээ. Насанд хүрч танилцахаасаа олон арван жилийн өмнө ийнхүү хосууд Диснейд хүүхэд байхдаа анх таарч байжээ. “Нэг зурган дээр, бүр хүүхэд байхдаа хамт гарсан байна гэж бодохоор ёстой итгэмээргүй юм” гэж Алекс Вустинас ярьж байна.

Эцэг эхүүдийнх нь гэр бүлүүд хоорондоо маш хол зайтай амьдардаг боловч нэг зурган дээр ийнхүү хамт гарсан нь үнэмшмээргүй зүйл хэмээгээд Алекс энэ талаар Монтреальд байдаг гэрийнхэн рүүгээ утасдаж хэлсэн байна. “Бид нэг зурган дээр хамт гарсан байна гэж бодоход сайхан байна. Тэр надад хайртай, тэгээд ч энэ бол хувь тавилан” гэж сүйт бүсгүй Донна “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж