Хэдийгээр сүүлийн үед бясалгал гэх нэр томьёо нь маш дэлгэрэнгүй
болсон боловч, үнэндээ ихэнх хүмүүс бясалгал гэж юу байдгийг үнэн утгаар
нь мэддэггүй байна. Зарим хүмүүс бясалгалыг оюун санааны төвлөрөл,
менталь үйлдэл гэж бодно. Зарим нь ямар нэгэн таашаал авчирдаг юмыг өөрсдийн
оюун санаандаа төсөөлөн бодохыг бясалгал гэнэ гэж бодно. Эдгээр бүх аргуудын
эцсийн зорилго нь хүний бодлын тасралтгүй үргэлжилсэн гинжин хэлхээг намдаах
буюу зогсоох үүднээс үүссэн байдаг. Үнэндээ хүний бодлыг зогсоох нь хэцүү зүйл
учир хүмүүс жинхэнэ бясалгалыг зөвхөн орлосоор иржээ. Бясалгал нь бол “бодол
үгүй” /хүний бодлоос гадуур болдог үйл явц юм. Энэ нь үйлдэх үйлдэл биш – тусгай
мэдлэгийн байдал юм. Бясалгалын байдалд бид байна (нэвтрэн орно), эс үгүй бол
тэр байдалд ороогүй, байхгүй байна гэж байна. Мөн бясалгал нь гаднах нөхцлөөс
ер хамааралгүй болдог байна.
Жишээлбэл: зарим хүн – зарим нэг юм хийж байхдаа, ихэнхдээ өөрийн дуртай
зүйлийг хийж байхдаа бясалгалын байдалд орсон байхад– /түүний хийх урлал,
ажиллах үйлдэл нь тэр хүнд бясалгал болж байхад/, зарим нэг нь уулын оройд
очоод, завилан сууж нүдээ анисан байлаа ч бясалгалын байдалд орох байтугай, тэс
өөр байдалд байх жишээтэй. Тэгэхлээр энэ амьдрах амьдралд одоо юу болж байна
түүнээс хамааралгүйгээр, одоо цагтаа бид бодлоо зогсоосноор бид бясалгалын
байдалд орж, үүгээр (одоо болж байгаа) өрнөх амьдралдаа хүн өөртөө тэжээл авч
сурах юм байна. (хүн зөвхөн бодол үгүй бясалгалын байдалд байх үед л Байгалийн
энергийн тэжээл хүн рүү нэвтэрдэг.
Үүнийг уншаад та нарт – яаж юм бодохгүй амьдрах юм бэ гэж гайхширал төрөх байх
л даа. Хариулт нь бол хэрвээ та бодлоос ангижирч, бодлоо зогсоогоод сурчихвал
дараа нь бодох хэрэг гарвал буцаад л юм бодох нь ер хэцүү биш бөгөөд хэвээрээ л
юм бодох эргэцүүлэхдээ сайн л байх болно, харин ч бүр илүү: таны тархи
амарсан, бодлоос ангижирсан үед хүний бие махбодь, тархи руу байгалийн хүч илүү
нэвтрэн тархийг тэжээдэг бөгөөд, хүн өөрийнхөө бодох бодохгүйг өөрөө зохицуулж
суран, хүн өөрөө өөрийнхөө эзэн, өөрийнхөө багш болдог. Хэрэг
гарвал юм бодно, хэрэггүй бол бодол үгүй байдалд орж чаддаг болох
болно. Сахадж Йог-йин үндэслэгч Шри Матажи хэлэхдээ: “Хэсэгхэн бодоод үзье
л дээ. Тэгээд бодол нь ямар хязгаарлагдмал юм бэ гэдгийг та нар
харах болно: Огторгүй ертөнц ямар агуу билээ? Хэн хаанаас үүнийг бий болгосон
юм бол? Атом ямар жижигхэн билээ? Үүний хариуг бид мэдэх билүү? Эдгээр
бүх зүйлсийг зохицуулж байдаг энэ Хүчийг бид яаж ойлгох вэ? Усны дусал далайг
ойлгоно гэж үү? Бидний оюун, далд ухамсар – гүн далайн хязгааргүй ёроол мэт.
Харин бодлоо зогсоосон – тэр үеээс эхлэн хүнд бүхэл юмсын хариулт бий болж
эхлэх болно. Бидний бодол далайн /гадаргуун/ дээгүүр давалгаа үүсгэх тэр
салхи, шуурга мэт байна. Зөвхөн бодол нь ууршиж үгүй болоход,
салхи намдсан тэр үед л далай өөрийн бодит гүн гүнзгийг илрүүлэн харуулдаг шиг,
хүн тэрхүү Анир чимээгүйн байдалд орохоор, өөрсдийн дотоод гүнийг олж
хардаг”.
Маш олон мэргэн, гэгээнтэн, суут хүмүүс олон номонд бясалгалын талаар
тодорхойлон бичсэн байдаг. Бясалгалд хүрсэн байдлаа маш тодорхой бичсэн нь бий,
гэхдээ яаж үүнд хүрдэг талаар ер бичээгүй байдаг. Амьдралын амар амгалан, аз
жаргалын түлхүүр болох энэхүү зүйл нь маш том нууц болон хадгалагдсаар иржээ.
1970 онд Шри Матаджи Нирмала Деви бүх хүн төрөлхтний түвшинд хүн болгон нь
энэхүү зүйлд хүрч болох тэрхүү хаалга үүд, боломжийг нээсэн байна. Үнэндээ энэ
нь юу байдаг юм бэ гэж хүн номноос уншсанаар, хүнээс сонссоноор биш, харин
жинхэн бодит туршлагаар өөрийн биеээр мэдрэн, энэхүү бясалгалын байдлыг өөртөө
олох тийм боломжийг хүн олдог. Өнөө үед хүн Гималай нуруун ширэнгэн ойд байснаас
илүү – мөн чанартаа сүнсэндээ- их хотын орчинд байснаар хүн бодитоор илүү их
хөгжих цаг үе ирсэн.
Хүн
дотор нойрсож буй хүчийг сэргээснээр зөвхөн – Бясалгал жинхэнэ бодит
болдог.
Эх
үүсвэр. Сахажи Йога
Эх сурвалж: http://keytosecret.blogspot.com/