Шарилж устгах аян өрнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Шарилж устгах аян өрнүүлжээ

Навч
унаж, намар болохтой зэрэгцэн зэрлэг ургамлын тоос, тоосонцор гарч,
тоосны болон ургамлын гаралтай харшил өвчин газар авдаг. Хавар, зун
төдийгүй намар дэлгэрдэг энэ өвчнөөс сэргийлэх үүднээс Дорнод аймгийн
Хэрлэн сум хуучнаар Чойбалсан хотынхон шарилж устгах аяныг өрнүүлж
эхэлжээ. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын  албан даалгаврын дагуу
шарилж устгах ажлыг  наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл өрнүүлж буй
ажээ. Шарилж устгахад аймгийн төвийнхөн болон 14 сумын  бүх байгууллага,
аж ахуйн нэгжийг хамруулах төдийгүй иргэд ч өөрсдөө сайн дураараа
нэгдэн  шарилж устгах ажлыг зохион байгуулж байгаа ажээ.

Д.ЦЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж