Би илгээе… хүлээн авагчийн төлбөрт шуудангийн үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Би илгээе… хүлээн авагчийн төлбөрт шуудангийн үйлчилгээ

Манай байгууллага нь үйлчлүүлэгчдээ улам ойртсон нэгэн үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь шуудангийн уламжлалт үйлчилгээ бөгөөд энэ үйлчилгээг нэвтрүүлснээр шуудангийн солилцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн урсгалыг  аймаг, хотын салбаруудад татах уг үйлчилгээг эхлүүлэх, олон нийтэд суртчилах нь цаг үеээ олсон үйлчилгээ билээ. Иймд шуудангийн үйлчилгээг өргөтгөх, цаашлаад шуудангаар үйлчлүүлэгчдийн хүсэлт, шаардлагын дагуу хэрэглэгчдэд илүү ойр дөхөм  үйлчилгээ бий болгохын тулд шуудангийн энэ үйлчилгээг нэвтрүүллээ.

Үйлчилгээний танилцуулга
          Үйлчлүүлэгчид нь өдрөөс өдөрт соёлтой, өөрт нь боломж олгодог найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ рүү шилжиж байна. Шуудангаар явуулж байгаа илгээмжийн үйлчилгээний хураамжийг хүлээн авагчаар нь төлүүлэх илгээмжийг оногдуулсан төлбөртэй шуудан гэнэ.  Оногдуулсан төлбөртэй илгээмжийг зөвхөн дотооддоо авах  бөгөөд оногдуулсан төлбөртэй илгээмжийг шуудангийн ажилтан хүлээн авахдаа уг илгээмжинд оногдуулсан төлбөрийн дүнг бичсэн бичиг баримтыг зөв бүрдүүлэхээс гадна уг илгээмжийг хаягт эзэн нь оногдуулсан төлбөрийг төлж  хүлээж авахаас татгалзсан тохиолдолд буцаан ирүүлж, холбогдох төлбөрийг бүрэн төлөх тухай баталгааг явуулагчаас гаргуулж авна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж