Орон нутгийн төсвийн орлого 91.2 хувиар биелэжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Орон нутгийн төсвийн орлого 91.2 хувиар биелэжээ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2013 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд:

1.1    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны талаар:

1.2    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлыг 07 сарын 17-ны өдөр зохион байгуулж, хороодын ажиллах журам, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааныг 07 сарын 31-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баянжаргал Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх төвд эмчлүүлж буй аймгийн 9 иргэнтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөл нь аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд аюулгүй орчинд ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор “Таны гарт-Таны амьдрал” сэдэвт 2 сарын аяныг 07 сарын 01-нээс эхлэн зарлаж,  аяны хүрээнд 07 сарын 24-ний өдөр  38 жолоочийг хамруулан сургалт зохион байгуулав.

1.2 Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

Аймгийн баяр наадмыг 07 сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулж, наадмын нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Хүндэтгэлийн дуунд хийлгэсэн клипийг нутгийн ард олонд анх удаа толилууллаа.

 “Иргэдтэй ажиллах-Нээлттэй өдөрлөг”-ийг 07 сарын 17-ны өдөр Сүмбэр суманд зохион байгууллаа. Өдөрлөгт ТЗУХ, ХЗХ болон харъяа нийт 14 байгууллагын 52 албан хаагч оролцож, давхардсан тоогоор 249 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, 8 санал хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч, 6 санал хүсэлт, өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.

Засаг даргын зөвлөлийн хурлыг энэ сард 2 удаа зохион байгуулж, 12 асуудал хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

ЗДТГ-ын “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг аймгийн ЗДТГ-ын даргын 2013 оны А/32 дугаарын тушаалаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Баянтал, Сүмбэр, Шивээговь сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын 2013 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд 07 дугаар сарын 22, 25, 26-ны өдрүүдэд хяналт шинжилгээ хийлээ.

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

Төсвийн гүйцэтгэлийн мэдээ: Орон нутгийн төсвийн урсгал зардлын төлөвлөгөө 5257.4 сая төгрөг, гүйцэтгэл 2406.1 сая төгрөг;

Орон нутгийн хөгжил сангийн төлөвлөгөө 2502.5 сая төгрөг, гүйцэтгэл 85.4 сая төгрөг;

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагуудын урсгал зардлын төлөвлөгөө:

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц төлөвлөгөө 2293.4 сая төгрөг, гүйцэтгэл 2265.6 сая төгрөг

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багц төлөвлөгөө 37.3 сая төгрөг, гүйцэтгэл нь 34.4 сая төгрөг

-Эрүүл мэндийн сайдын багц төлөвлөгөө 273.4 сая төгрөг, гүйцэтгэл нь 250.6 сая төгрөг

-Барилга, хот байгуулалтын сайдын багц төлөвлөгөө 64.9 сая төгрөг, гүйцэтгэл нь 64.9 сая төгрөг

-Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцын төлөвлөгөө 504.1 сая төгрөг гүйцэтгэл нь 488.2 сая төгрөг

Орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын авлага 6.7 сая төгрөг, өглөг 2.4 сая төгрөг, төвлөрсөн төсвийн байгууллагуудын авлага 2.9 сая төгрөг, өглөг 238.2 сая төгрөг байна.

Орон нутгийн төсвийн орлого 4705.9 сая төгрөг буюу 91.2 хувиар биелэсэн байна. Үүнд: Орлогын албан татвар 132.4 сая төгрөг, өмчийн татвар 15.6 сая төгрөг,  авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 12.9 сая төгрөгөөр тус тус тасарсан бол бусад татвар буюу төлбөр хураамж 161.0 сая төгрөгөөр /154.8 сая төгрөг нь урьд харилцахын үлдэгдэл татан төвлөрүүлэлт/, татварын бус орлого 192.2 сая төгрөгөөр тус тус давсан.

Улсын төсвөөс 467.9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 1921.1 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг хүлээн авч сумдад 1821.4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, төсвийн байгууллагуудад 1944.5 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олголоо.

Нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөний биелэлт 2997.1 сая төгрөг буюу 93.1 хувьтай, зарлага 3151.9 сая төгрөг 73.9 хувьтай байна. Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтөнд нийт 1333 хүний 75426.4 мянган төгрөгийн нөхөн ногдуулалт хийж, сайн дурын даатгалд шинээр 38396.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна.

Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:
 Хууль зүйн сайдын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1210 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2013 оны 05 дугаарын сарын 06-ны өдрийн А/99 дүгээр захирамжийн дагуу Хууль сахиулах байгууллагуудын удирдлагын хамтарсан ажлыг уулзалтыг 14 хоног тутам зохион байгуулж хэвшээд байгаа ба 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулж  аймгийн Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний албаны дарга, албан хаагчид хамрагдаж цаашид хийх ажлын талаар ярилцлаа. Хууль зүйн хэлтэс нь Мерси Кор ОУБ-тай хамтран 2013 оны 07 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын  19 ажилтан, албан хаагч болон 14 иргэнд  “Иргэний эрх”, “Төсвийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдлын тухай хууль”-иар сургалт зохион байгууллаа.

 “Албадан эмчилгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд согтуурах, мансуурах донтой  9 этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх төвд хүргүүлсэн ба Цагдаагийн хэлтсээс тус төвийн удирдах албан тушаалтнуудтай уулзан санал бодлоо солилцсон байна.

3.2. Архивын чиглэлээр:  
Архивын баримтыг цахимд оруулах ажлын хүрээнд 3 хөмрөгийн 17 хадгаламжийн нэгжийн 6223 хуудас баримтанд мастер хувь 4317 баримтын ашиглалтын хувь үүсгэж 38 баримтанд нягтлан шалгалтын ажлыг хийж эмхлэн цэгцлэхээс гадна Төрийн архиваас148 иргэнд 103 лавлагаа 103 хуулбар болон цалингийн түүвэрийг гаргах үйлчилгээ үзүүлсэн байна.

3.3. Улсын бүртгэлийн чиглэлээр:
Иргэний бүртгэлийн тасгаас 7-р сард шинээр 21 иргэнд гадаад паспорт олгож, 53 иргэний гадаад паспортыг сунгаж, хуулийн байгууллагад иргэний архивын лавлагаа 20, 103 иргэнд архивын лавлагаа гаргаж өгч үйлчилсэн байна. Манай аймгийн хэмжээнд нийт 10714 ширхэг иргэний цахим үнэмлэх давхардсан тоогоор хэвлэгдэж ирсний 99,2% буюу 10625 ширхэгийг иргэдэд олгоод байна.

Эд хөрөнгийн бүртгэлийн тасаг:
тасаг Иргэн, хуулийн этгээдээс 306 мэдүүлэг хүлээн авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулснаас:

  • Өмчлөх эрхийн анхны баталгаажуулах бүртгэл 47
  • Худалдах худалдан авах гэрээний бүртгэл 31
  • Бэлэглэлийн гэрээний бүртгэл 11
  • Хамтран өмчлөгч хасагдах, нэмэгдэх хэлцэл 8
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга 1
  • Барьцааны гэрээний бүртгэл 87
  • Гэрээ дуусгавар болгох бүртгэл 48
  • Иргэн болон хуулийн этгээд гаргаж өгсөн лавлагаа, хуулбар 61
  • Өв залгамжлалын бүртгэл 7
  • Бусад эрхийн бүртгэл 5 хийгдсэн байна.

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

4.1. Боловсролын чиглэлээр:
Монголын их, дээд сургуулиудын хуваарь сонголтын ажлыг 07 сарын 01-нээс-04-ний хооронд Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн байранд зохион байгууллаа. Улсын болон хувийн сургуулийн нийт 287 хуваарь ирсэнээс 145 сургуулийн хуваарийг сонгож авсан байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нийлүүлэлтийн гэрээг ерөнхий боловсролын бүх сургуулийн удирдлагууд, гүйцэтгэгч “Бүтээлч үйлс” ХХК-тай  байгууллаа.

4.2. Биеийн тамир, спорт, урлагийн чиглэлээр:
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спорт бэлтгэлийн төвөөс зохион байгуулсан Солонгос улсад болсон “Ахлах мэргэжилтний мэргэжил дээшүүлэх сургалт”-нд 06 сарын 27-оос 07 сарын 04-ний хооронд Соёл, спорт аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Б.Буянтогтох хамрагдлаа.

Монголын “Тамирчдын өдөр”-ийг тохиолдуулан нийтийн биеийн тамирын гүйлт, дасгал хөдөлгөөн арга хэмжээг 10 гаруй байгууллагын 180 гаруй албан хаагч, ажилчид, иргэдийг хамруулан зохион байгуулж, арга хэмжээний чиглэл тус бүрээр шалгаруулж, урамшууллаа.

Сүмбэр сумын “4-р багийн өдөрлөг”-ийн арга хэмжээний үеэр гар бөмбөг, олс таталт, хөгжилтэй буухиа, шагай хамах зэрэг тэмцээн, уралдаануудыг зохион байгуулсан. Багийн дүнгээр 1-р байранд 4-р багийн иргэн н.Цогтбаатар ахлагчтай “5 цагираг баг, 2-р байранд Мөнхбаатар ахлагчтай “Улаан, цагаан ус” баг шалгарсан.

Аймгийн түүхийн дурсгалт зүйлийн нэг хэсэг болсон Зараагийн зүүн өврийн хүн чулууг босгож, чулуун самбар байрлуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн Зараагийн зүүн өврийн хүн чулуу, Үндэсний түүхийн Музей дэх Чойрын хүн чулууны 3-н хэмжээст виртуал түр боловсруулах ажлыг Соёлын өвийн төвтэй хамтран гүйцэтгэж үзэгчдэд цахим мэдээллээр хүргэж эхлээд байна. 

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойг угтан BNZ зургийн студитэй хамтран 07 сарын 10-наас-15-ны хооронд орон нутаг дахь байгалийн зургуудаар “Миний нутгийн үзэмж” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, үзэгчдэд сонирхууллаа.

Нийтийн номын санд шинээр 20 уншигчид карт нээж, программд шивж оруулан уншигчдын соронзон үнэмлэх олголоо. Гэрээр ном олгох журмын дагуу 56 уншигчид 90 ширхэг ном, танхимаар нийт 658 ширхэг ном олгон бүртгэл хөтөллөө.

Спортын бахархал үзэсгэлэнг 15 номоор, шинэ номын үзэсгэлэн, 25 номоор гаргаж, 67 уншигчийг  хамрууллаа. Аж ахуйн нэгж байгууллагуудаас явж 25 хүнд шинээр карт нээж 32, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айл өрхөөр орж 10 хүнд 25, явуулын номын үйлчилгээгээр 4,5 багийн иргэдэд 60 ширхэг ном олгож тус тус үйлчилсэн байна.

4.3. Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр:
Хүүхэд гэр, бүлийн хөгжлийн хэлтсээс аймаг, сумын баяр наадмаар Уралдах морьдыг зурхайд нь мордохоос өмнө хүүхдийн хувцаслалт, хамгаалалтын хэрэгсэл, даатгалын бичиг баримтыг шалгаж, хяналт тавьж ажиллалаа. Хурдан морины уралдааны үед 4 хүүхэд мориноос унаж, 2 хүүхдэд эмнэлгийн анхан шатны тусламж болон, яаралтай тусламжийг цаг алдалгүй авч ажиллалаа. Морины түрүү, аман хүзүү, айрагдсан 5 морины бай шагналын 20 хувь буюу 1373,000 төгрөгийг тусгайлан унаач хүүхдэд олгуулсан. Унаач хүүхдүүдийг даатгалд 100 хувь хамруулан, унаач хүүхдийн хамгаалалтын хувцас /малгай, өвдгөвч, тохойвч/-оор бүрэн хангуулж уралдууллаа.

Аймгийн баяр наадмаар 5-15 насны нийт 15 өсвөрийн сур харваачид 2 насны ангилалаар цэц мэргэнээ сорин уралдлаа. Бага насны ангилалд оролцсон харваачдыг байр эзлүүлэлгүйгээр оролцсон бүх хүүхдүүдийг урамшууллаа. Аймгийн өсвөрийн сурын харвааны төрөлд 1-р байранд О.Ерөөлт, 2-р байранд М.Соёл-Эрдэнэ, 3-р байранд Т.Дөлгөөнтамир нар амжилттай харваж, наадамчин олноо баясгалаа.

Аймгийн баяр наадмаар 7-10-р ангийн 13-16 насны нийт 20 өсвөрийн бөх уран мэхээ уралдуулан барилдлаа. Аймгийн өсвөрийн бөхийн барилдаанд Сүмбэр сумын 5-р сургуулийн 9-р ангийн сурагч Б.Одхүү түрүүлж, 1-р сургуулийн 10-р ангийн сурагч Д.Ганбат үзүүрлэж, 5-р сургуулийн 9-р ангийн сурагч Ц.Түмэнбаяр 3-р байр эзэлж, наадамчин олноо баясгалаа.

Дэлхийн Зөн Бор-Өндөр Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны газартай хамтран “GSA express-2013” эко аялалыг зохион байгууллаа. Аялалд 1, 2, 4, 5-р сургуулийн 5-10-р ангийн 30 хүүхэд хамрагдлаа. Эко аялалаар байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газрууд болох Уулзварын гол, Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Дарь эх, Цоорхой рашаан, Хүрийн ногоо гэсэн маршрутын дагуу аяллаа. Аялалын үед хүүхдүүд Цоорхой рашаан, Хүрийн ногоо орчмын усны эхийг цэвэрлэж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд  биечлэн оролцлоо.

“Хүүхдээс хүүхдэд анхны тусламж үзүүлэх нь” сургалтыг Хүүхдийн оролцооны “Аврагч” бүлэг, “Улаан загалмайн” бүлгийн өсвөрийн сургагч хүүхдүүдтэй хамтран зохион байгуулж, осолд өртсөн хүүхдийн амийг аврах, цус алдалтын үед үзүүлэх анхны тусламж, түгээмэл бэртлийн үед үзүүлэх анхны тусламж, түлэгдсэн үед анхны тусламж үзүүлэх, могойд хазуулахад хэрхэн арга хэмжээ авах, хордлого авсан үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл өгч, дадлага ажил хийлгэлээ.

4.4. Эрүүл мэндийн чиглэлээр:
Аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн эх 263, 0-5 хүртэлх насны хүүхдийн 3 эндэгдэл, амбулаториор нийт 55581 үзлэг хийгдэж, 19149 ор хоног ашигласан байна. Осол гэмтлийн өвчлөл 431 бүртгэгдэж, халдварт өвчин 136 гарсан мэдээтэй байна. /Өссөн дүнгээр гаргасан үзүүлэлтүүд/

БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын Геронтологи геритарийн нийгэмлэгийн XX их хурал, Ази номхон далайн бүсийн “Идэвхитэй насжилтын VIII хуралд аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмад настны эмч оролцсон.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Вакцины менежмент”, “Халдвар хяналтын ажилтан бэлтгэх” сэдэвт ажлын байран дахь сургалтыг тус тус зохион байгуулж, сургалтанд нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч нар, халдвар хяналтын алба, багийн гишүүд нийт 24 эмч, мэргэжилтнүүд идэвхитэй хамрагдсан.

4.5. Нийгмийн хамгааллын чиглэлээр:
Нийгмийн халамжийн тэтгэвэр 303 хүнд 176918.0 мянган төгрөг, нөхцөлт мөнгөн тэтгэмж 219 хүнд 96034.4 мянган төгрөг, жирэмсэн амаржсаны тэтгэмж 459 эхэд 122413.3 мянган төгрөг, алдар цолтой ахмад настанд олгох тэтгэмж 8 хүнд 7150.0 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тусламж хөнгөлөлтийг 49  иргэн 9976.1 мянган төгрөг, ахмад настанд олгож байгаа хөнгөлөлт тусламж 677 хүнд 13537.9 мянган төгрөг, алдарт эхийн одонгийн тусламж 1105  хүнд 151820.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн хөтөлбөр 85 өрхийн  478 гишүүдэд 21520.0 мянган төгрөгийн хүнс, халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд олгосон байна.  Нийт 3298 иргэнд 599369.7 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 21 зорилтод  бүлэг хамрагдан оёдол, ногоо тарих төсөлд  9162,0 мянган төгрөг зарцуулах эрх олгоод байна. Хүний хөгжил сангаас хишиг хувиа бэлнээр аваагүй 261 хүнд 46973,0 мянган төгрөг олгосон.

4.6. Хөдөлмөрийн чиглэлээр:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  үйлчилгээний хүрээнд 370 хүнд ажил мэргэжлийн зөвлөгөө өгч нийт ажил олгогч аж ахуй нэгж байгууллагуудаас 212 ажлын байрны захиалга ирснээс 142 ажил хайгч иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна. 07 сарын байдлаар бүртгэлтэй нийт 603 иргэн байна. Үүнээс: эмэгтэй- 363, эрэгтэй- 240 , боловсрол болон насны бүлгээр ангилбал: 40-өөс дээш насны-103 иргэн, хорихоос суллагдсан иргэн-3, хөгжлийн бэрхшээлтэй 138 иргэн байна. Ажил олоход хүндрэлтэй иргэд 241 байна.

07 сарын байдлаар 212 ажлын байрны захиалга ирснээс 142 хүнийг байнгын ажлын байранд зуучилсан. ХЭДэмжих хөтөлбөр төсөл арга хэмжээний талаар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийг дэмжих чиглэлээр нийт 54 иргэнээс ирсэн төслийг хүлээн авч хянан, санхүүжилтийн ажлыг хийсэн. Санхүүжилтэд нийт 40.0 сая төгрөг зарцуулсан. Мөн БОАЖГазартай хамтран хэрэгжүүлж байгаа “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд “Ногоон ажлын байр бий болгох” төслийн 9 хүнд 1.263.600 төгрөг, “Зүүн хараа шим” ТББ-н ногоон ажлын байр хүрээнд ажиллаж байгаа 15 иргэдэд 4.212.000 төгрөгийн цалинг олгосон.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс нийт 60 төсөлд 524 600 000 төгрөгийн санхүүжилт олгогдож 56 шинэ ажлын байр бий болоод байна.

“Оюу толгой” ХХК-ны хөрөнгө оруулалтаар “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн   2 дахь  ээлжийн сургалтанд нийт 12 аж ахуй нэгж албан байгууллагын ажил олгогчийн  захиалгаар нийт 50  хүн сургалтанд хамрагдаж байна.

Ажил олгогч нарын захиалгаар “Хоспитайлэти” сургалтын төвөөс  тогоочийн сургалтанд нийт 23 хүн хамрагдаж төгсөөд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар “Төгс Ариун Ирээдүй” сургалтын төвтэй хамтран  Барилгын өргөн мэргэжлээр 29 хүн, гагнуурчин-26 хүн, цахилгаанчин -15 хүн,Барилгын өргөн мэргэжлээр 35 эдгээр сургалтанд хамрагдсан нийт 167 хүнд чадамжийн гэрчилгээ олгоод байна.

Тав.Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

5.1. Мал аж ахуйн талаар: Малчин өрхийг Жижиг дундын үйлдвэрлэгчээр бүртгэж 484 ширхэг баталгааны тэмдэгийг хуваарийн дагуу сумдад хүргүүлж, малчдад олгох ажлыг зохион байгуулж байна.

5.2. Мал эмнэлгийн талаар:
2013 оны эхний хагас жилийн байдлаар ужиг халдвартын тарилгад 26.1, гоц халдвартын тарилгад 319.6, паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 34.5 мянган толгой мал болон ариутгал халдваргүйтгэлд 1.6 мянган м2 талбайг хамрууллаа.

5.3. Газар тариалан, худаг усан хангамжийн талаар:
2013 онд 7,79 га-д төмс,  6,89 га-д хүнсний ногоо, 8,9 га-д тэжээлийн ургамал тариалсан бөгөөд цаг үеийн ширүүн бороо орж байгаагийн улмаас зарим таримал үерт урсах, дарагдах навч хугарах зэрэг хүндрэлүүд гарч байна. Улсын төсвийн 210,0  сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр гаргах 15 худгийн ажлын тендерийн ажил эхлэж 3 цооног өрөмдсөн дүнтэй байна.

5.4. Хүнсний хангамжийн талаар: Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдэд хонинымах 6800-7000, ямааны ястай мах 5800-6000, адууны мах 6500-6800, үхрийн мах 8500, орос дээд гурил 1 кг нь 1700, 1 дүгээр гурил 750-950, 2 дугаар гурил 600, шар будаа 1400-1600, цагаан будаа 1500-1800, элсэн чихэр 1600-1800, төмс 550-800, сонгино 800-1000, шингэн сүү 1000, тараг 800 төгрөгийн үнэтэй байна. Энэ сард аймгийн төвийн захуудад худалдаалж байгаа бог малын 2214.8кг  маханд 4 удаа, бод малын 660кг маханд 4 удаа , 160л сүүнд 1 удаа шинжилгээ хийсэн байна.

Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ,  Дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

6.1. Байгаль орчны чиглэлээр:  Ус ашиглагч томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудтай ус ашиглах гэрээг байгууллаа. Үүнд: “Бигом-Чойр” ХХК-тай 22.755.000 төгрөг, “Талын-илч” ОНӨҮГ-тай 268620 төгрөг, “Чойр хайрхан” ХХК-тай 6.015.600 төгрөг, “Эм Си Ти Ти” ХХК-тай 41.372.336 төгрөг, “Ус-Ду” ОНӨҮГ-тай 3505124 төгрөг, “Илчлэг-Шивээ” ОНӨҮГ-тай 14.707.311 төгрөг, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангитай  3.435.894 төгрөг нийт 91.974.627 төгрөгний гэрээг тус тус байгуулж, орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөсөн. Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран Эм Си Ти Ти ХХК, Бигом Чойр ХХК-ны үйл ажиллагаанд хяналт тавихад худгийн лац хөндөгдсөн зөрчил илэрсэн ба худгуудыг лацдах арга хэмжээ авч, тухайн компаниудад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу дур мэдэн ашигласан усны нөөцийн хохирлыг тооцож, Байгаль хамгаалах санд 1320000 төгрөгийн нөхөн төлбөр тавьсан байна.

6.2. Барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр: Сүмбэр суманд баригдаж байгаа 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хонхор хотхоны төв уурын зуухны урсгал завсарын ажил, Хонхор хотхоны 12-р байрны их засварын ажил, Хонхор хотхоны 10, 5-р байрны гадна фасад, дээврийн ажил, Баянтал сумын 154-р байрны гадна фасад, дээврийн ажил,  Шивээговь сумын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил, төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд  хяналт тавин ажиллаж байна. Мөн аймгийн төвд 2,65 км авто зам барих ажил эхэлсэн.

6.3. Газрын харилцааны чиглэлээр: Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 61.6 сая төгрөгийн газрын төлбөрийг барагдуулж орон нутгийн дансанд төвлөрүүллээ.

6.4. Тээвэр авто замын чиглэлээр: Зорчигч урсгалын мэдээгээр Чойр-Улаанбаатарын чиглэлд Эрдэм транс ХХК, Дөл трейвэл ХХК-ууд нийлээд 678 зорчигч, Чойр-Дундговь аймгийн чиглэлд 51 зорчигч, Бор Өндөр чиглэлд 11 зорчигч, Шивээговь сумын чиглэлд 96 зорчигч нийт 836 зорчигч зорчсон байна.

Долоо. Сум, орон нутгийн талаар:

7.1. Сүмбэр сум: Сүмбэр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж Сумын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, хуралдаанаар хэлэлцэх асуудал болон хуралдааны товыг зарласан тогтоол гаргасан байна.

Сум хөгжүүлэх сангаас иргэд, ахуйн нэгжид олгогдсон зээлийн хэрэгжилтэнд сумын хөгжүүлэх сангийн зээл олгох ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газар нь Чойр шинэ тосгон хөдөлгөөн, Монголын байгаль хамгаалах холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл, Амьтан, ургамал хамгаалах холбоо, Говийн нүнжиг , Ахмадын холбоо, “Тохижилт Сүмбэр ОНӨҮГазартай хамтран Тагтын булаг, Уулзварын гол, Хүхээгийн гол, Хүүхдийн овоо, Цагаан дарь эх бурхан, Цоорхой рашаан, Өехийн булаг,  Өлзийтийн булаг, Хүрийн ногоо зэрэг газруудын хогийг цэвэрлэж, нийтдээ 5 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт зөөвөрлөн хаясан байна.

7.2. Шивээговь сум:
Сумын баяр наадмыг 07 дугаар сарын 06-ны зохион байгуулсан ба баяр наадмын нээлтийн үеэр Соёлын төвийн бүжгийн дугуйлангийн 100 бий биелээч оролцож тоглолтоо сонирхуулсан.

Сумын Засаг даргын А/47 тоот захирамжаар сар болгоны 3 дахь 7 хоногийн 5 дахь өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээ хийх өдөр  болгосонтой холбогдуулан 07 дугаар сарын 19-ний өдөр нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан ба цэвэрлэгээнд 10 байгууллагын 52 хүн оролцсон. Тус ажлын хүрээнд “Иргэн та хог хаягдлаа ил задгай хаяж болохгүй” гэсэн  анхааруулах самбарыг хийж байршуулсан.

7.3. Баянтал сум: Баянтал сум үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойн баяр наадмыг 07 сарын 6,7-ны өдрүүдэд 6 насны морь, бөх, сур, шагайн харвааг зохион байгууллаа.

Нийтийн эзэмшлийн орон сууцны цахилгаан кабель, дээвэр, гадна дулаалгын ажлын гүйцэтгэгчээр “Чойр хайрхан” ХХК шалгарч, ажил эхлээд байна.

Сумын сургуулийн спорт залны засвар, гудамжны гэрэлтүүлэг тавих, Лүн гэр хороололд КТП татах ажлын тендерийн материалыг боловсруулж, компаниудад урилгыг хүргүүлээд байна.

Сумын хэмжээнд нийт 14091 эх мал төллөж, 14018 төл бойжиж байна. Төл бойжилт 99,3 хувьтай байна.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банкны олон улсын хөгжлийн ассоциацаас хэрэгжүүлж буй “Малын Индексжүүлсэн Даатгал Төсөл”-д сумын 28 малчин өрхийн 7916 малыг даатгалд хамруулсан байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд 21 ажлын байртай боллоо.

Сумын хэмжээнд 15004 бог мал, 755 толгой бод малыг 8 төрлийн вакцинд хамрууллаа.

Хүнсний эрхийн бичгийг 7 өрхөд тараан өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний санхүүгийн дэмжлэгт хамрагдсан оёдлын 2 төсөл, хивс цэвэрлэгээний 1 төсөл, хулдаас болон паркет цэвэрлэгээ төслүүд тоног төхөөрөмж, материалуудаа авч үйл ажиллагаагаа эхлээд байна.

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж